Чиний англи хэлтэй мундаг, хувийн сургуульд сурч, гоё хувцас өмссөн чинь өөрийн гавьяа биш. Биднийг хорин нас хүртлээ юу хийсэн бэ, гэвэл аав ээжийнхээ гэрт, аав ээжээрээ тэжээлгэж л амьдарсан. Бүгд биш ч ихэнх нь л тийм байх. Тиймээс боломж бололцоогүй, цаанаасаа сонголтгүй төрсөн тэдгээр хүүхдүүдэд өөрт чинь заяагдсан тэр их ивээлээсээ жоохон ч гэсэн гараа сунгаасай.
Цааш үзэхХариуцлагатай хүн амласандаа хүрнэ. Ичих нүүртэй, чадахгүй зүйлээ амлахгүй. Нэгэнт амласан бол заавал дуусгана. Би сүүлийн арваад жил бизнесс хийсэн, энэ чанар минь ч нөлөөлсөн байж магадгүй. Хариуцлагаггүй хүн хүний итгэл алддаг. Итгэл бол хамгийн гол нь хариуцлага дээр суурилсан зүйл.
Цааш үзэхДарга гэж хөлөө хугалах шахдаггүй. Үйлчлэгч, цэвэрлэгч гээд дээрэнгүй харьцаад байдаггүй. Ер нь хэн ч байсан бүх хүнтэй яг ижилхэн харьцах ёстой гэж боддог. Өөрөө ч тийм байхыг хичээдэг. Хамгийн өндөр албан тушаалтан эсвэл хамгийн доод түвшний ажилтан хоёрт нэг л зангаараа хандана гэж зорьдог доо.
Цааш үзэхЗүтгэлтэн бол хийсэн бүтээл арвинтай хүн байдаг бол би одоо туршлага дээрээ бүтээхийг зүтгэж байгаа хүн.
Цааш үзэхБи өөрийгөө “POWERFUL” буюу эрч хүчтэй нэгэн гэж хэлнэ. Миний найз нөхөд, хүрээлэл минь ч тэгж хэлдэг. Ямар нэгэн ажил хийхэд надаас маш их эрч хүч ундардаг. Өөр дээрээ илүү их ажил авчих гээд байдаг. Гэхдээ тэр чинээгээр даах чадвартай, эрч хүчтэй, хариуцлагатай нэгэн. Тиймээс энэ үгээр өөрийгөө тодорхойлж байна.
Цааш үзэхМонгол орны баруун хязгаар буюу Баян-Өлгий аймагт очиж, аялах хэрэгтэй. Энд монгол орны минь хамгийн өндөр оргил болох “Хүйтний оргил” хэмээх алтайн сүрлэг уулс, нуур голууд бий. Үнэхээр дуу алдам сайхан байгальтай.
Цааш үзэхНөхөр минь надаас “Чиний мөрөөдөл юу вэ, чи юу хийхийг хүсдэг вэ, чиний хийх дуртай ажил юу вэ" гэж дандаа асууна. Би хийхийг хүсдэг зүйлээ хэлэхэд, би чамайг үргэлж дэмжинэ. Би чиний ард чамайг түлхээд л байж байна өөрийн хүссэнээ хий гэж их зоригжуулдаг. Миний мэйк ап сургалтанд суух төлбөрийг минь төлж байсан. Нөхөр минь миний далавч болсон.
Цааш үзэхМонгол улсад сурч, амьдарч байсан Өмнөд Солонгосын иргэн HaeSeong-тай ярилцлаа. Тэрээр монголд хайртай, найзуудыгаа санаж байгаагаа илэрхийлж байсан юм.
Цааш үзэхГадны уран бүтээл гэвэл Walt Disney-ийн “Мулан” болон Солонгосын “Revenger” гээд адал явдалт кинонд орлон тоглогчоор ажилласан. Монгол кинонд гэвэл хэд хэдэн уран бүтээлүүд байгаа.
Цааш үзэх