Интернэтийг зөв эсвэл буруу ашиглах нь хувь хүний амьдралын зохион байгуулалтаас хамаарна. Интернетэд хэтэрхий их цаг зарцуулах нь буруу гэж хэлээд нэмэргүй. Зарим сургууль дээр гар утас хэрэглэхийг хориглож байна гэсэн. Хориглосон ч гэсэн бид интернэтийн эрин үед амьдарч байгаа учраас хэрэглэж л таарна.
Цааш үзэхХүмүүс онц сур, онц сур гээд байдаг даа. Миний бодлоор онц сураад хэрэггүй. Хүүхэд байхдаа хүүхдээрээ, тоглож наадаад, хийхийг хүссэн зүйлээ туршиж үзэх цаг юм шиг санагддаг. Тэгэхээр тик ток хиймээр байвал хий, зураг зурмаар байвал зур. Яг одоо чи хэн нэгэнд хэрэгтэй, хэн нэгэн чамд хэрэгтэй байгаа байх. Яг ийм мөчүүдэд нэгнийгээ ойлгодог байгаасай. Нэгнийгээ хайрлаж, өөрийгөө хайрлаж сураарай гэж үеийнхэндээ хэлье дээ.
Цааш үзэхГерман улсын “Dusseldoerf” хотод дэлхийн хамгийн том дарсны үзэсгэлэн болдог. Би 10 жилийн зайтай хоёр удаа энэ үзэсгэлэнд оролцсон юм. Энэ жилийн тухайд усан үзмээ өөрсдийн гараар тариалж, дарс гарган авдаг 6700 орчим үйлдвэрлэгч нар цуглаж, гурван өдрийн турш хамдтаа зөвхөн “дарс”-ны тухай ярилцсан. Тэд нэгдүгээрт, тухайн жилийн дарсны трэндийг тодорхойлдог.
Цааш үзэхСэтгүүлчийн ажил өөрөө их хүчтэй. Энэ хүчийг зөв хүн залж чадах юм бол зөв үлгэр дуурайлал үзүүлж нийгмийг өөрчлөх бүрэн боломжтой. Хэрэв буруу хүний гарт орох юм бол нийгэмд том хор хөнөөл авчрах чадалтай. Хүмүүс сэтгүүлч нарыг янз бүрээр л хэлдэг. Шууд бичлэгний доор бичсэн сэтгэгдлүүдийг харахаар их л муу муухайгаар хэлж, доромжилж, буруутгаж, шантааж хийдэг гэж зүхэх хандлага байдаг. Үүнийг үгүйсгэхгүй.
Цааш үзэхPOSITIVE TALK гар урлаач Д.Мөнгөнийг урьж оролцуулж байна. Залуухан бүсгүй хэрхэн хүнд арьс ширээр гоёмсог бүтээл урладаг нь сонирхолтой. Тэрээр одоогоор гөлөм дагнаж оёдог. Ямар сайхан моринд гангараа нь болох бол гэж бодон, бодон сэтгэлээ зориулж гөлмөө урладаг гэж бахархалтай өгүүлэх түүний дотно ярицлагыг хүргэе.
Цааш үзэхТа зарим нэгний ямар ч үнээр хамаагүй мартахыг хүсдэг дурсамж нь бол яах вэ. Энэ яваа насандаа ийм хүн байдаг гэдгийг ч мэдэхгүй өнгөрөөхийг хүсэх дурсамж нь бол танд сайхан санагдана гэж үү. Би иймэрхүү зүйлсийг бодохоор аймар санагддаг. Нэг бодлын энэ нь өөрөө хулчгар зан ч юм шиг. Хүмүүсд муу хэлэгдэхээс айгаад уу эсвэл чи хэзээ ч мэдэж чадахгүй байхад чиний талаар хаа нэгтээ мууг бодоод сууж байхаас нь айх айдас уу. Аль нь ч байлаа гэсэн хэн нэгний гуниглах шалтгаан байхыг хэзээ ч хүсэхгүй.
Цааш үзэхХүмүүсийн хэл ам, өлөн нүднээс айж дуртай хувцсаа өмсөж чадахгүй зөндөө охидууд байгаа. Хүмүүс хаашдаа л энэ шүүмжилдэг, хүний амьдралд оролцдог зангаа болихгүй. Тиймээс тэр хүмүүсээс болж дуртай хувцсаа ч өмсөж чадахгүй байх чинь өөртөө хийж байгаа муу зүйл.
Цааш үзэхPOSITIVE TALK энэ удаагийн ярилцлагын буландаа эко хэрэглээг түгээн дэлгэрүүлэгч, минималист Б.Ануг урьж оролцуулж байна. Тэрээр MINIMALIST ANGY фэйсбүүк хуудсыг хөтлөн олон хүмүүст амьдралын зөв хэв маягийг хуваалцдаг билээ. Бидний ярилцлагаас өөрт хэрэгцээтэй мэдлэг мэдээ мэдээллийг олж авна гэдэгт итгэлтэй байна. Ингээд түүний урам зориг, итгэл найдвар, шинэ амьдралын хэв маягийг бий болгох эерэг яриаг хүлээн авна уу.
Цааш үзэх- Бичлэг контент хийх сонирхолтой хүмүүс одоо бол маш их болсон. Ялангуяа 2000-аас хойш оныхон. Тэр хүмүүсд хэлэхэд, мэдээж хэрэг контентын төрөл өөрийн сонирхлоо мэддэг, дуртай зүйлээ үнэхээр үйлдэл болгомоор байвал зүгээр л нүдээ аниад эхлэ гэж зөвлөе. Яагаад гэвэл ямарваа нэгэн зүйлийг хийхэд анхны алхам маш чухал ба тэр зүйлийн 50 хувь байдаг. Үүнийг л хийчихвэл судалгаа болон суралцах процесс практик дээр хамт явагддаг. Хийхээсээ өмнө удаан хугацаанд бодох нь “overthinking” болж, үйлдэлгүй хоосон мөрөөдөл болдог талтай. Тиймээс суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг үг шиг оролдоод үз. Ямар улс эх орон, хүмүүсийн амьдралыг шийдэж байгаа биш. Өөрйинхөө хүссэн зүйлийг тэнэг юм шиг л эхэлсэн нь дээр. Бусад нь цагийн эрхээр өөрөө явах замаа олно.
Цааш үзэх