POSITIVE TALK 19 настай "Z" үеийн төлөөлөл Б.Дэлгэрмааг урин уншигчидтайгаа танилцуулж байна. Тэрээр "Tactics of Diana" сургалтын төвийн үүсгэн байгуулагч. Хэлтэй бол хөлтэй болсон өнөө цагт англи хэлийг хэрхэн сурах, юун дээр анхаарах гэх мэт боловсролд өгөөжтэй сэдвээр ярилцсаныг танд хүргэе.
Цааш үзэхГартаа үйлийн урныг өнгөлж, ухаандаа эдийн сайхныг хуарлуулж яваа бүтээгч бүсгүй А.Хонгорзулын ярилцлагаар Positive Talk уншигчидтайгаа уулзаж байна. Солонгос хэлний багш орчуулагч мэргэжилтэй тэрээр 2007 онд Дархан-Уул аймагт гэр гийгүүлэгч болон очжээ. Дарханд таних хүнгүй гэрт суухдаа нэгдүгээр ангийн сурагч болсон охиндоо үсний боолт хийснээр гар урлалыг анхлан сонирхож одоогийн гар урлалын бизнесээ олсон аж.
Цааш үзэхӨнгө өнгийн чамин хийц загвартай эсгий урлалууд аргагүй анхаарал татна. Бүр амьд мэт урлалууд байх нь "догь". Энэ бол "Бумбаалайн ертөнц эсгий урлал"-ын үнэт бүтээлүүд. Тоглоом, гоёл чимэглэл, бэлэг дурсгал, ахуйн зүйлс хийц хийгээд өнгөөрөө сонголт арвин. Үйлчлүүлэгчид ч сэтгэл ханамжтай, ам сайтай байдаг нь үүсгэн байгуулагчийн урлангаа уйгагүй тордсон хичээл зүтгэлийн үр шим биз ээ. Үнэ цэнийг бүтээж, жинхэнэ ЖДҮ үйлдвэрлэж яваа Ц.Хоролсүрэнг "POSITIVE TALK" буландаа зочноор урьлаа. Түүхийн ухааны мастер, монгол бичиг гадаад хэлний багш тэрээр ардын олон хүүхдүүдэд эрдэм атгуулж яваа ачтан. Орхон Их Сургуульд сургалтын албаны менежерээр ажиллаж байгаад дикретээ авч хүүхдүүдээ өсгөнгөө бизнесээ бойжуулж яваа түүний ажил бүтээлийн амтыг хамтдаа мэдэрцгээе.
Цааш үзэхМанай улсын иргэд сүүлийн жилүүдэд “эко” амьдралын хэв маягт дадалжих хандлагатай болсон нь баярлууштай. Ундны усаа хадгалах болон хүнсний бүтээгдэхүүн хийх хуванцар савнаас татгалзаж, элдэв химийн найрлагатай бараа бүтээгдэхүүнийг өрхийн хэрэглээнээсээ хассаар... Тэгвэл импортын барааны өндөр хувийг эзэлдэг саван, шампунь, бие арчилгааны бүтээгдэхүүнийг монголдоо эх орны баялгаар бүтээж үйлчлүүлэгчдэдээ эрүүл, эко бүтээгдэхүүнийг хүргэж буй “Anu Eco Brand”-ийг онцлон, үүсгэн байгуулагч Х.Оюунцэцэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Цааш үзэх