• Нүүр
  • ЦАГ ҮЕ
  • LifeStyle
  • #HUMANZ
  • #CRYPTOTUUKH
  • LIFEHACKER
  • SportZ
  • 2MOOD
Image
  • 2020-04-06 | 7:45:00

Б.Ган-Очир: Дэлхийн 40 гаруй орноор аялахдаа Хятадаас өөр оронд атаархаж байгаагүй

Барууны дунд сургуулийн тухай кинонд лидерүүдтэй найзлах гэж “алаан” болж байгаа талаар гардаг. Харин манайд бол найз элбэг. Зүгээр л явж байтал дунд сургуулийн найз, араас нь их сургуулийн, удалгүй ажлын найз. Нийтээрээ нэг урсгалаараа байгаад л байдаг. Гэтэл баруунд шилдгүүд л найзлана. Байгаа орчноороо л нийлнэ. Мундаг хүнтэй нөхөрлөхийн тулд цагийн хуваарь, хобби, төсөв, төлөвлөгөөгөө нарийн гаргаж байж шилдэг гэсэн хүрээлэлд багтаж чадна. Ийм орчинд байгаа хүн өөртөө илүү бардам, өөртөө итгэлтэй, хүчтэй болно. Хүн бүр өөрийн гэсэн авъяас, чадвартай. Тэр нь тодорхой хэмжээний орчин, хүрээлэлд орж хөглөгддөг. Энэ бүх зүйлийг, номер нэг орчинг манай сургууль надад өгсөн дөө.

Цааш үзэх
Image
  • 2020-03-04 | 10:57:00

Б.Болдсайхан: Залуус аль болох ажлын хүнд хэцүүг, бусдын зүрхлээгүй бартаат замыг сонгох хэрэгтэй

Хамгийн анхны цалингаараа авсан зүйлээ хэлэхэд жаахан инээдтэй л юм. Миний хобби л доо. Хэт хутга авч байсан. Дорноговийн Айраг сум бол Боржигоны нутаг. Газар газрын хийц, дарханы ур чадвар өөр. Би албаар тийм ч том биш тэгсэн мөртлөө Японы самурайн сэлэм шиг үелсэн бүтэцтэй, эрээн мяраан товгор биш, энгийн даруу мөртлөө чадварлагаар хийцтэй хутга хийлгэж авсан. Одоо том хүүдээ өвлүүлчихсэн байгаа. 30-аад жилийн өмнөөс л хэт хутга нь миний хоббинуудын нэг болсон. Одоо ч миний цүнхэнд хувыг нь янзлах нэг хутга явж л байна.

Цааш үзэх
Image
  • 2020-01-21 | 12:11:00

“Z ҮЕИЙНХЭН ЯДАЖ Л БУРЗАЙ ГЭЖ БИЧЭЭД МОГОЙНЫ ЗУРАГ ШЭЙР ХИЙХГҮЙ”

Хойд ээж минь бурхан болсны дараа дунд дүү маань сэтгэл зүйн багахан асуудалтай тулгарсан. Сэтгэл судлаач болно гээд шийдчихсэн байхад ийм үйл явдал болсон нь надад нэг төрлийн хүчтэй түлхэц болсон гэхэд болно. Ерөнхийдөө сэтгэл судлалын мэргэжлийг өөрөө асуудалд орсон хүүхдүүд сонгодог юм шиг ажиглагдсан. Аав, ээж нь архи уудаг, ах, эгч, дүүтэйгээ эсвэл найзуудтайгаа асуудалтай гэдэг ч юм уу. Ихэвчлэн өөрийнхөө асуудлыг шийдэхийн тулд сэтгэл судлалын мэргэжлийг сонгодог юм шиг. Мэдээж бусдад туслах хүсэлтэй оюутан олон бийг дурдахгүй байж болохгүй.

Цааш үзэх
Image
  • 2019-12-23 | 9:58:00

Өнгөрсөн ганц минут эргэж олдохгүй учир цаг барьж сураарай гэж залуустаа хэлье

Миний 18 насыг одоогийн хүүхдүүдтэй харьцуулах юм биш. Тэс өөр. Би Өвөрхангай аймгийн Хархорин сумаас холгүй төрсөн, эгэл хөдөө айлын жирийн нэгэн хүү. Хөдөөний хүүхэд юу хийж, ямар байдаг жишгээр л өссөн. Одоогийнх шиг утас, интернет гэж байхгүй. Манай монголчууд ярьдаг шүү дээ. Бид үдээс өмнө, үдээс хойш гэсэн хоёрхон цагтай гэж. Яг л тэр үеийн хүн чинь би байгаа юм. Тухайн үед хүмүүсийн сэтгэл зүй харьцангуй амгалан, тайван байж л дээ.

Цааш үзэх
Image
  • 2019-12-13 | 8:22:00

Ү.Батмагнай: Манай “Z” үеийн залуус хэтэрхий “УНТАА” байдалтай байна

Хөрөнгийн зах зээл үргэлж өсөлттэй, ашигтай байдаггүй. Гэхдээ үргэлж уналттай байна гэсэн үг биш. Миний хувьд сүүлийн үед идэвхтэй арилжаа хийсэнгүй. Ирээдүйд өснө гэж харсан хувьцаануудаа авч үлдээд, бусдыг нь зарчихсан. Хэсэг хугацаанд азнаад, арай өөр ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Өөрийн ажиллаж байгаа гарааны компаниуддаа хөрөнгө оруулалт хийж, цаг гаргах тал дээр илүү анхаарч ажиллаж байна.

Цааш үзэх
Image
  • 2019-12-09 | 9:29:00

“Бид нэгнээ сошиал шалгуураар харьцуулж байгаа нь үнэхээр харамсалтай”

Миний эх орон Македония. Албан ёсоор Хойд Македонийн Бүгд Найрамдах Улс, Зүүн өмнөд Европ дахь Балканы хойгт байрладаг улс юм. Манай улсын өвөл нь цочир хүйтэн, зун нь аагим халуун. Газар нутгийн хувьд ихэнх хэсэг нь уулархаг, үзэсгэлтэнтэй тогтоцтой жижигхэн орон. Засаг захиргааны хувьд ойролцоогоор хоёр сая иргэнтэй бөгөөд 34 хотоос бүрддэг. Олон жижиг хотод амьдрах нь хүмүүс бие биенээ илүү ихээр мэддэг болоход нөлөөлдөг.

Цааш үзэх
Image
  • 2019-12-02 | 15:21:00

Фото: Таны санаанд оромгүй сонирхолтой технологийн шийдлүүд

Дэлхий дээр өдөр бүр шинэ технологи нээлтээ хийж, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх роботууд шинээр бий болж байна. Бүх зүйл цахим байдал руу шилжиж, хүний оролцоогүй болж байгаа нь үнэхээр гайхалтай тийм үү. Таны санаанд оромгүй сонирхолтой технологын шийдлүүдийн зургийг танилцуулж байна.

Цааш үзэх
Image
  • 2019-12-02 | 11:05:00

Б.Алтансувд: Би бүжгээр өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг

Б.Алтансувдын ээж жирэмсэн байх үедээ ханиад хүрэхэд нь эмч буруу эм өгснөөс болж бяцхан охин сонсголгүй төржээ. Бүжгийн аяаа сонсохоос илүү мэдэрч чаддаг байх нь гоц авьяас гэлтэй. Амьдралын аз жаргалыг бяцхан хүү, халамжит ханиасаа өдөр бүр мэдэрч яваа авьяаслаг охины ярилцлагыг хүлээн авна уу.

Цааш үзэх
Image
  • 2019-11-11 | 6:43:00

“Хичээл заах үед Япон болон Турк оюутнуудын хандлага төстэй санагдсан”

"Хэрэв та эргэн тойронд байгаа цөөн хэдхэн хүнээ хамгаалж чадахгүй бол дэлхийг аварч чадахгүй" гэсэн утгатай үг байдаг. Би дэлхийг аврахыг хичээгээгүй. Гэхдээ энэ үг үргэлж надад “эргэн тойронд байгаа хүмүүстээ ч болов сайнаар нөлөөлж чадахгүй бол би өөрчлөлт хийх, том нийгэмд нөлөөлөх тухай ярьж чадахгүй” гэдгийг сануулдаг. Амьдралд бага зэрэг стресстэй, эсвэл ядаргаатай санагдах өдрүүд цөөнгүй. Тэр үед би энэ үгийг өөртөө сануулахыг хичээдэг.

Цааш үзэх
  • ‹
  • 1
  • 2
  • ...
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • ›
Image
Image
  • БИДНИЙ ТУХАЙ

Copyrights © 2022. All Rights Reserved