Бид хоёрыг анх удаа харвал усны дусал шиг адилхан. Зарим гярхай хүмүүс мэнгэ хараад ялгачихдаг. Хүмүүс ихэвчлэн мэнгээр ялгадаг юм. Зулаа нүднийхээ доор хоёр мэнгэтэй. Тэр мэнгийг нь нулимс дуссан мэнгэ гэж нэрлэдэг.
Цааш үзэх2009 онд Германы тансаг дэлгүүрээс нэгэн авьяаслаг үнэт эрдэнийн хулгайч 6.8 сая долларын үнэтэй алт мөнгөн эдлэлийг хулгайлжээ. ДНК-ын шинжилгээнээс харахад хулгайч Хассан.О болон Аббас.О нарын аль нэг хийсэн болохыг илрүүлсэн байна. Тэд ихрүүд байсан бөгөөд Шүүх хурлын үеэр шүүгчид ихрүүдийн аль нь хулгай хийсэн болохыг баталж чадаагүй учир ийнхүү жинхэнэ хулгайч хорих ялаас мултарчээ. Ийм явдал нэлээд тохиолддог гэнэ.
Цааш үзэхА.Хүрэлмөнх ах, А.Хүрэл-Эрдэнэ дүү нь. Цэргийн албанд ирэх санаачилгыг дүү нь гаргасан бөгөөд түүний хувьд Зэвсэгт хүчин гэдэг хүсэл мөрөөдлийнх нь орчин гэнэ. 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 18 нас хүрээд өрлөг аав, ээждээ хугацаат цэргийн алба хаах талаараа хэлэхэд тэд ч дуртайяа хүлээн авсан гэнэ. Өрлөг гэж онцолсны учир ихэр хөвгүүд маань Дархан-Уул аймгийн “СОС” хүүхдийн асрамжийн газарт 9 настайгаасаа эхлэн өсөж торнисон байна. Анх Оюунтуяа гэдэг бүсгүй хариуцан өсгөж хүмүүжүүлсэн бол 13 наснаас нь өрлөг аав, ээж болох Ч.Нямдаваа, Г.Ганцацрал нар хариуцан өсгөж яваа юм байна.
Цааш үзэхЖанэт уолтон, Грэхэм уолтон нар хүүхэдтэй болохыг юу юунаас илүү хүсдэг байжээ. Гэвч тэр хоёр үр шилжүүлэн суулгах зэрэг орчин үеийн бүхий л зүйлийг туршин үзсэн боловч нэг нь ч амжилттай болоогүй билээ. Гэвч тэдэнд гайхамшигтай зүйл тохиолдож 21дэх оролдлого дээр нь зургаан ихэр хүүхэдтэй болсон билээ.
Цааш үзэхЭнэ хорвоод хүн болж мэндлэнэ гэдэг зүүний үзүүр дээр ганцхан ширхэг будаа тогтохтой адил ховорхон азтай хувь тохиолдол гэлцдэг. Харин хос зүрх нэгэн зэрэг бүрэлдэж, хоёр ихэр болж мэндлэнэ гэдэг хувь тохиол уу, тохиолдол уу ? Усны дусал мэт ижилхэн харагдах ихрүүдийн талаар та бүхэнд хүргэж байна.
Цааш үзэхИхрүүд хоорондоо хамгийн сайн найзууд байдаг. Нэгнийхээ үнэнч найз, хамтрагч, зөвлөгч, туслах, гээд итгэл даах бүх зүйл нь. Харин яг л ихэр мэт ижилдэн дассан, яг нэг хүн мэт биедээ ууссан найзууд гэж байдаг. “Найз” гэдэг нь таны сонгож авсан гэр бүл гэсэн үг юм. Хүнд хэцүү болоод баяр жаргалтай үед хэзээд хажууд тань байдаг хүмүүсийг хэлдэг.
Цааш үзэхИхэр төрдөг тавилан олон мянган жилийн турш хүн төрөлхтнийг гайхшруулсаар ирсэн. Ихэр хүүхэд яагаад төрдөг талаар мэддэг хүн цөөн. Тиймээс бид танд ихрүүдийн талаар зарим нэг сонирхолтой баримтуудаас хүргэж байна. Ихэр хүүхэд олноор мэндлэх нь тухайн газар орноос ихээхэн хамаардаг гэнэ. Хоорондоо усны дусал шиг адилхан ихрүүдийг нэг генийн ихрүүд гэдэг бол адилгүй ирүүдийг ах дүүс гэж нэрлэдэг. Түүнээс гадна Сиамын ихрүүд гэгддэг эд эрхтэнээрээ нийлсэн ихрүүдээс гадна долоон өөр хэлбэр байдаг байна.
Цааш үзэхЭмэгтэй хүн нэг хүүхэд төрүүлэхэд л хэчнээн их өвдөж байж хоёр яс салдаг билээ дээ. Тийм байхад хоёр ихэр хүүхэд цагийн зайтай төрүүлнэ гэдэг бол, яг эхэнд авсан өвдөлтөө дахиад авна гэсэн үг шдээ. Маш их тамирдана, өвдөнө. Хоёр охин дээрээ их дотуур урагдал, язралтай төрж байсан. Хэдий тийм ч гэлээ цээжин дээр минь хүүхдүүдийг минь тавиад, хоёр талдаа амлуулахад би энэ хорвоогийн бүх жаргалыг хоёр дахин үржүүлж мэдэрсэн. Та нар төсөөлөөд үз дээ, хоёр талын хөхнөөс чинь яг адилхан хоёр нүд чамруу ширтээд, бяцхан гараараа энгэрийг чинь зуураад би тэр мэдрэмж, дүр зургийг одоо ч сэтгэлдээ хадгалж, яг тэр хэвээр нь зураглаж боддог. Хоёр хүүхэд зэрэг өсгөнө гэдэг бол асар их ядардаг.
Цааш үзэхМиний санахын хөгжилтэй гэхээсээ илүү хүндхэн зүйл тохиож байсан нь санаанд орлоо. Бага байхдаа өвлийн хүйтэнд төмөр шанаганд хэлээ наачхаад ихрийгээ хайчинд явуулж байсан.
Цааш үзэх