image

Чихэвчний буруу хэрэглээ ямар аюултай вэ

Дуу, хөгжим сонсохдоо байнга чихэвч хэрэглэх нь сонсголд сөрөг нөлөөтэйг эрдэмтэд хэдийнэ баталсан. Тэгвэл үүгээр зогсохгүй чихэвчний чанга дуу мэдрэлийн эсийг гэмтээдэг гэж Их Британийн Лестерийн их сургуулийн шинжээчид мэдээлжээ.

Чихэвчээ дээд цэгт нь чангалж, хөгжим сонсох үед 110 децибел буюу тийрэлтэт хөдөлгүүрт онгоцных шиг чичиргээн мэдэрдэг гэнэ. Үүний улмаас хэсэг хугацаанд дүлийрэх, чимээгүй орчинд байсан ч чих шуугихаас гадна яваандаа сонсголгүй болдог байна. Түүнчлэн тархины эд, эсийг хамгаалдаг торлог бүрхүүлийг цочроож, гэмтээдэг аж. Шинжээчид энэ үйлчлэлийг ион гэрлээр бичиж, баталгаажуулсан байна.

Тэгвэл сонсголоо хэрхэн хамгаалах вэ?

-60/60 дүрмийг баримтлах- Чихэвчний хөгжмийг хамгийн чангадаа  дууны түвшнийг чангарлын талаас ихгүй хувиар буюу 60 хувиас хэтрүүлэхгүй, нэг өдөрт 60 минут л сонсох хэрэгтэй. ДЭМБ-ын судалгаанаас үзэхэд, таны хөгжим 15 дээд түвшинд байхад 8 болгоно гэсэн үг юм.

-Чихэвчний хөгжмийг шуугиан ихтэй газар сонсох хэрэггүй. Яагаад гэвэл шуугианаас давж давхар хөгжим сонсох хэрэгтэй болохоор чихэвчний хөгжмийг өндөр тавьж байна гэсэн үг тэгэхээр чихэнд сонсох эрхтэнд гэмтэл учруулах эрсдэлтэй.

-Гэртээ хөгжмөө чихэвчгүйгээр сонсоорой.

-Сонсгол муудаж, чих нь дүлийрээд ирэхээрээ хүн нийгэмтэй зөв харьцаж чадахгүй.

-Чихэвчний хөгжим сонссоноор орчноо мэдрэхгүй хайнга болж, аваарт илүү өртөнө. Анхаарлыг чинь сарниулах учир гудамж талбай, олон нийтийн газар, барилга байгууламжийн дэргэдүүр өнгөрөхдөө чихэвчгүй гарах хэрэгтэй.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх