image

Д аминдэмийн дутагдлыг малын таван цулаас авах боломжтой

Д аминдэм нь ясны хөгжил, араг ясны эрүүл мэнд, булчингийн эрүүл байдал, дархлааг зохицуулахад шаардлагатай тэжээллэг бодис. Энэхүү амин чухал тэжээллэг бодисыг өдөр бүр хэрэглэхийг зөвлөсөн олон тооны шалтгаан байдаг.

Д аминдэм хүний биед дутагдсанаар дархлаа мууддаг. Үүнээс үүдээд наад зах нь ханиад томуу, цаашлаад үхэлд хүргэж болох өвчнүүд ч тусдаг байна. Далайн улс орнууд Д аминдэмийг загасны тос, үрээс нөхдөг болАНУ сүү, талхаа Д аминдэмээр баяжуулдаг. Харин бид Д аминдэмээ өндөр үнэтэй бүтээгдэхүүнээс авахаас илүүтэй хоол хүнс, тэр дундаа малын таван цулаас авах боломж бийг эрдэмтэд сануулж байна.

Манай улсын анагаахын эрдэмтэд Харвардын их сургуультай хамтарч судалгаа хийгээд, Монголчуудын “Д” аминдэмийн дутагдлыг арилгачихвал нас баралтын гол шалтгаан нөхцөл болж байгаа 10 өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байгааг тогтоосон байдаг.

Нарны тусах өнцөг, улирлын нөхцөл байдлаас хамааран дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс Д аминдэмийг ижил хэмжээнд авч чаддаггүй. Бид Д аминдэмийг нөхөхийн тулд өндөр өртөг зардал гаргах шаардлагагүйгээр малынхаа дотор эрхтнийг хоол хүнсэндээ зөв хэрэглээд сурчих хэрэгтэйг анагаахын эрдэмтэд хэлж байгаа юм.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх