image

Саид Моллаей олон улсын цэвэр шударга өрсөлдөөний төлөө шагнал хүртлээ

Жүдо бөхийн тамирчин, Монгол Улсын иргэн Саид Моллаей 2019 онд хүртсэн шагналаа нөхөн авчээ. Уг шагнал Олон улсын шударга өрсөлдөөний хорооны зөвлөлөөс олгож буй цэвэр шударга өрсөлдөөний төлөө шагнал юм. 

Спортын амжилтад нь сөргөөр нөлөөлөхөөр байсан ч  цэвэр шударга өрсөлдсөн тамирчин болон баг хамт олонд гардуулдаг уламжлалтай уг шагналыг цар тахлын улмаас хоёр жилийн дараа л гардуулсан нь энэ аж. Шагнал гардуулах ёслол энэ сарын 17-ны өдөр Унгарын нийслэл Будапешт хотод болсон байна. 

said-mollei-640x479 Саид Моллаей олон улсын цэвэр шударга өрсөлдөөний төлөө шагнал хүртлээ

Саид Моллай нь, 2019 оны ДАШТ-ий үеэр эрх баригчдынхаа дарамт шахалтыг үл хайхран дэвжээнд гарч өрсөлдөн жүдо бөх, спортын үнэ цэнийг харуулсан. Түүнээс хойш ч спорт, улс төрөөс ангид гэдгийг үйл хэргээрээ баталсаар байгаа юм.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх