image

Урлагийн бүтээл хулгайлсан дуулиант түүх “ГУСТАВ КЛИМТ”

Италийн Риччи Одди галерейгаас Густав Климтын “Эмэгтэй хүний ​​хөрөг зураг” бүтээлийг 1997 онд үзэсгэлэнд оруулахаар бэлдэж байх үед нь хулгайлсан хэрэг гарч байжээ. Уран зураг 20 гаруй жилийн турш ул мөргүй алга болсонд тооцогдож байсан ба 2019 он хүртэл хэд хэдэн удаа зургийн байршлын тухай сэжиг бүхий эх сурвалжууд мэдэгдсэн ч бүгд худал мэдээлэл байсан байна. Харин нэгэн галерейн ажилтан цэвэрлэгээ хийж байгаад санамсаргүй байдлаар  нууцлаг газрын хоолой олж дотроос нь Климтын алга болсон зургийг гаргаж ирсэн гэдэг. Уран зураг муудаж гандаагүй бөгөөд нууц хоолой дотор бараг л төгс хадгалагджээ. Дээрэмчдийг олж тогтоож чадалгүй хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул энэ хэргийг хаасан байна.

Stolen Gustav Klimt Discovered Inside a Gallery Wall | Architectural Digest

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх