image

Хөхний даруулга зүүхгүй байх нь ямар ач тустай вэ

Одоо үед эмэгтэй хүн бүр төрөл бүрийн хөхний даруулга зүүдэг. Гэвч хөхний даруулга эмэгтэй хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай 12 судалгааны 11 нь хөхний даруулга олон асуудал үүсгэх шалтгаан болдгийг тогтоожээ. Жишээлбэл, нурууны болон хөхний өвчин ихсэх, хөх унжих, хөхний температур ихэсгэх, гормоны эргэлт багасах зэрэг сөрөг нөлөөтэй байна. Тэгвэл зүүхгүй байхын ач тусыг танд хуваалцъя.

Хөхний тойргийн хэмжээ нэмэгдэнэ.

Эмэгтэйчүүд өргөгчтэй даруулга зүүж хөхөө том харагдуулах нь элбэг байдаг. Үнэндээ хөхөө томруулах хамгийн амархан арга бол огт даруулга зүүхгүй байх ажээ.

Цусны эргэлт сайжирна.

Хөхний даруулга хэт бариу байх нь цусны эргэлтийг багасгадаг. Тиймээс  даруулгагүй явах нь цусыг чөлөөтэй эргэлдүүлж, биеийн эрүүл мэндийг сайжруулна.

Сайн нойроо авна.

Унтаж байхдаа хөхний даруулга зүүх нь түгээмэл. Гэхдээ энэ зуршил нь эрүүл мэндэд хортой. Унтахдаа даруулгаа авч унтаж байгаарай.Хөх сэргэр болно

Хөх сэргэр болно.

Судалгаагаар бүтэн жилийн хугацаанд хөхний даруулга зүүсэн эмэгтэйн хөх, бүтэн жил зүүгээгүй эмэгтэйн хөхнөөс унжуу байсныг тогтоожээ.

Хөхний эрүүл мэнд дээшилнэ.

Цусны эргэлт сайжрахад хүний бүтэн биеийн арьс болон булчингийн эрүүл мэнд сайжирдаг. Хөхний даруулга дор амьсгалж чадахгүй байсан арьс ил гарч, хөлс, хирээс ангид байх юм.

 

2 Сэтгэгдэл:

  1. bayrlalaa

  2. bayrlalaa

Сэтгэгдэл илгээх