image

Хятад улс ойжуулалтаараа дэлхийд манлайлж байна

НҮБ-ын ХХААБ-аас 2021 онд явуулсан ойн нөөцийн талаарх судалгааны тайланд дурдсанаар,судалгаанд хамрагдсан 236 улс орон, засаг захиргааны тусгай бүс дотроос 1990-2020 онд гаргасан ойжуулалтын хүчин чармайлтаараа Хятад улс тэргүүлжээ.

Дэлхий даяар тарьсан ой модны хэмжээ 1990 онд 170 сая га байсан бол 2020 онд 292.6 сая га болж нэмэгдсэн бөгөөд энэ өсөлтийн бараг гуравны нэгийг Хятад улс дангаараа бүрдүүлсэн байна.

Бүс нутгийн хэмжээнд авч үзвэл, Хятад улс энэ хугацаанд Азийн таримал ойн бараг гуравны хоёрыг дангаараа бүрдүүлсэн нь гайхалтай амжилт бөгөөд дэлхийн ойжуулалтад Хятад улсын оруулсан хувь нэмэр зөвхөн тарьсан ойгоор хязгаарлагдахгүй. НҮБ-ын холбогдох газруудын мэдэгдсэнээр, Хятад улс ойн бүрхэвчийг нэмэгдүүлэхэд тууштай, онцгой хувь нэмэр оруулсан нь сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан чухал хөрөнгө оруулалт болжээ.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх