image

ЭРҮҮЛ МЭНД | Нярайн шарлалт юунаас болж үүсдэг вэ

Дөнгөж төрсөн нярай хүүхдийн элэгний шүүх үйл ажиллагаа бүрэн хөгжөөгүй байдаг тул цусан дахь билирубиныг бүрэн шүүж чаддаггүй. Үүнээс шалтгаалж уг бодис бүрэн шүүгдэж чадалгүй  цусанд байх хэвийн хэмжээнээс илүүдэл болдог байна. Энэ нь хүүхдийн нүдний цөцгий, арьс, тагнай зэрэг газар шар туяатай  болох шинжээр илэрдэг.

Хэвийн шарлалт нь хүүхэд төрсний дараа 2-3 хоногт үүсч эхлээд 14-30 хоногийн дотор арилах ёстой.

Шарлалт удвал бие махбодын бодисын солилцоо, элэг, төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд гүнзгий өөрчлөлт гаргах аюултай учир нярайн шарлалтын шалтгааныг эрт тодруулж, зөв эмчлэх нь хүүхдийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх