image

Зааны гишгэн өнгөрсөн газар бүрд амьдрал буцалж эхэлдэг

Заан нь тухайн амьдарч буй газар нутгийнхаа экосистемийг бүтээгч зохицуулагч инженер гэдгээрээ аль хэдийнэ танигджээ. Тэд Африкийн Саваннад ундны усыг олж нээн, өөрийгөө ундаалахаас гадна, бусад амьтдыг ундаалах нөхцлийг бүрдүүлдэг. Мөн заан нь зузаан арьс шир болон хоол боловсруулах эрхтэндээ ургамлын үрийг олон километр газар тээн тээвэрлэж тухайн газрын ургамлын ургалт, тархалтад эерэгээр нөлөөлдөг.

Үүнээс гадна мөн бяцхан амьтдад ч их ач тустай байдгийг илрүүлжээ. Зааны гишгэсэн хөлийн мөрөнд хэд хоногийн дотор 60 гаруй төрлийн усны цох хорхой, шумуул гэх мэт амьтдын амьдрах орчин үүсдэг байна. Эдгээр бяцхан амьтад нь цаашдаа тухайн газар нутгийн экосистемийг тэнцвэртэй байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Эх сурвалж: Мика Монгол

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх