image

Чоно байгаль дэлхийн эко системд гайхамшгийг авчирдаг уу

Америкийн алдарт дархан цаазат газар болох “Yellow Stone”-д 1995 онд сүрэг чоно нутагшуулжээ. Өмнөх 70 жилийн турш тус газарт нэг ч чоно байхгүй байсан ба харин Хандгай, Бугын сүрэг ихээр өсөн үржиж  бэлчээр, ургамлыг юу ч үгүй болтол тахалж, тус газрын экологи сүйрлийн ирмэгт тулсан байжээ.

Харин чононууд ирснээр гайхамшигт өөрчлөлт болжээ.

Эхний удаад чононууд хэдэн буга агнасан бөгөөд энэ нь бугын төрөлхийн амьдрах зан үйлд нөлөөлж эхэлжээ. Буганууд ил амархан баригдах газруудаар явахаа болив. Ингэснээр бугын явдаггүй болсон газрууд ногоорч, цэцэглэж эхлэв.

Үүнийг дагаад шувууд буцаж ирж ургамлын үр жимс тарааж, улмаар ой мод бий болж эхэлжээ.

Шинээр бий болсон бургасанд жимс ихээр ургаж баавгайн тоо толгой их болоход нөлөөлөв.

Мөн модонд дуртай минж бас эргэн ирж тус газрын голын урсгал, усны нөөцийг зохицуулж, түүний барьсан нуувч, үүрэн дор загас бусад усны амьтад үржиж эхэлсэн байна.

Улмаар чононууд коёото гэх махчин амьтныг устгаснаар туулай болон хулганын тоо толгой өсжээ. Түүнийг дагаад эдгээр амьтдыг барьж агнадаг олон махчин шувууд, үнэг, дорго гэх мэт амьтад олшров. Хэрээ болон бүргэд, баавгай чонын үлдээсэн сэгээр хооллон байгалийг цэвэрлэх, тэнцүү байдлыг хадгалахад оролцох болов.

Гэвч хамгийн сонирхолтой нь чононууд голуудын шинж байдлыг өөрчилсөн юм. Ой мод их ургаснаар голын эрэг нурах нь багасч , гол мөрний урсгал тогтворжин цэвэрших болжээ. Ингэснээр голын салаанууд нарийсч гүнзгий цүнхэлүүд олон болсон байна. Ийнхүү тус газрын голын ай сав улам тогтвортой болжээ.

Иймээс чононууд байгалийн эко системд гол зохицуулагч нь болж гайхамшгийг бүтээдэг гэж хэлж болно.

                                                                                                                         Эх сурвалж: Мика Монгол

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх