image

Хоёрдугаар ээлжид батлуулах хотын стандартын 33 төсөлд санал авч эхэллээ

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдсанаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд хотын стандартыг бий болгон, мөрдүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.

Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангуулахаар 22 бүлгийн 97 хотын стандартын төслийг боловсруулж, эхний ээлжийн 9 бүлгийн 38 стандартыг НИТХ-аар гуравдугаар сарын 24-ний өдөр хэлэлцүүлэн батлууллаа. Дээрх стандартуудыг 2022 оны аравдугаар сарын 1-нээс нийслэлийн хэмжээнд мөрдүүлэхээр шийдвэрлэлээ.

Цаашид хотын стандартын тогтолцоог бий болгон хөгжүүлэхэд шаардлагатай хотын стандартын 11 бүлгийн 33 төсөлд мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтээс санал авч байна.

Та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцоорой.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх