image

Антальягийн их дуулгад Саид Моллаи өрсөлдөнө

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Антальягийн их дуулга дөрөвдүгээр сарын 1-3-ны хооронд болно. Уг тэмцээнд оролцохоор монголын баг тамирчид өнөөдөр Турк улсыг зорин хөдөлсөн юм.

Дасгалжуулагч П.Нямлхагва, М.Бундмаа нар удирдан тэргүүлсэн манай улсын бүрэлдэхүүнд 18 тамирчид байгаа бөгөөд Токиогийн олимпийн мөнгөн медальт Саид Моллаи, 2021 оны дэлхийн аваргын хүрэл медальт Ё.Басхүү нар багтаж байна.

Монголын баг тамирчдын бүрэлдэхүүнд:

Эрэгтэй -60 кг Э.Ариунболд, Б.Сүхбат

Эрэгтэй -66 кг Г.Хэрлэн, Ё.Басхүү

Эрэгтэй -73 кг О.Уранбаяр, Л.Анхзаяа

Эрэгтэй -81 кг Саид Моллаи, Б.Эрдэнэбаяр

Эрэгтэй -100 кг Г.Алтанбагана, Б.Гончигсүрэн

Эрэгтэй +100 кг О.Цэцэнцэнгэл, Э.Мөнхжаргал

Эмэгтэй -48 кг Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

Эмэгтэй -52 кг Б.Хорлоодой

Эмэгтэй -57 кг Л.Энхрийлэн

Эмэгтэй -70 кг Ц.Энхчимэг

Эмэгтэй +78 кг А.Адьяасүрэн нар багтаж байна. 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх