image

Хондурас Улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч тангарагаа өргөлөө

Хондурас улсын ерөнхийлөгчөөр Шиомара Кастро гэх 62 настай улс төрч эмэгтэй тангараг өргөлөө. Ийнхүү тус улсад анх удаа эмэгтэй хүн төр тэргүүлэхээр болж буй юм. МөнтХондурасын засгийн эрхт авлига, ёс бус үйлдлийн шуугиан дэгдээж шүүмжлүүлж байсан "Үндэсний нам"-ын 12 жилийн ноёрхол төгсөж байна.

Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын үеэр "эв түнжингүй" улсдаа хар тамхины наймааны бүлэглэлүүдтэй тэмцэж, үр хөндөлтийг хуульчлахаа амлажээ. 

Сонирхуулахад, түүний нөхөр Мануэл Зелаяа нь 2006-2009 онуудад Хондурас улсыг удирдаж байсан ч төрийн эргэлтийн улмаас огцорч байсан юм.

Нийслэл Тегусигальпа хотод болсон уг ёслолын ажиллагаанд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис, Тайванийн Дэд Ерөнхийлөгч Уильям Лай нар хүрэлцэн ирсэн аж. Камала Харрис ёслолын үеэр манай улстай нягт уялдаа холбоотой ажиллах саналыг уриалгахан хүлээж авна гэдгээ илэрхийлэв. 

BBC

1 Сэтгэгдэл:

  1. <a href="https://seroquel4all.top">can i buy seroquel</a>

Сэтгэгдэл илгээх