image

ЗГ | Сар шинээс өмнө тэтгэвэр нэмэх эсэх талаар өнөөдөр хэлэлцэнэ

Сар шинийн өмнө ээлжит бус чуулган зарлаж тэтгэвэр тэтгэмжийг нэмэхээр болжээ. Ингэхдээ тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх шийдвэр гарчээ. Тухайлбал, одоогийн инфляц 13-15 хувь байгаа юм. Харин хамгийн доод тэтгэвэр 350 мянган төгрөг. Ингэхээр ойролцоогоор иргэдийн тэтгэвэр 35-42 мянган төгрөг нэмэгдэх юм байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.

Энэ дагуу Засгийн газар тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн бол өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж сар шинийн өмнө тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах талаар мэдээллээ. 

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж гарлаа.

Ээлжит бус чуулганаар:

- Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Чуулган өнөөдөр 14.00 цагаас эхэлнэ.

1 Сэтгэгдэл:

  1. <a href="https://seroquel4all.top">where to buy seroquel</a>

Сэтгэгдэл илгээх