image

АНУ-ын Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудаас үл хөдлөх барьцаа хөрөнгө шаарддаг байсныг цуцаллаа

АНУ-ын “Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулж, хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Боловсролын зээлийн санд үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг байсан шаардлагыг цуцаллаа. Ингэснээр АНУ-ын шилдэг сургуульд тус хөтөлбөрийн шугамаар тэнцсэн ч гэсэн барьцаа хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар сургуульдаа явж чаддаггүй олон зуун залуус хохирч үлддэг байсан.

Мөн АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй гэж хоёр төрөлд хуваагдан, сонгон шалгаруулалтыг тусдаа зохион байгуулж ирснийг өөрчилж Монголын болон Америкийн талын хоёр хөтөлбөрийг нэгтгэж, сонгон шалгаруулалтыг хамтран зохион байгуулна. Хөтөлбөрөө амжилттай төгссөн бүх суралцагчийг эх орондоо эргэн ирж таван жил үр бүтээлтэй ажиллах заалтыг тусгаж өглөө.

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн тэмдэглэлт өдөр Монголынхоо оюутан залуучуудад боломж олгож буйдаа баяртай байна. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Майкл С. Клечески танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, баяр хүргэе.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх