image

Нэг зангаараа туулахад энэ амьдрал багадаад байдаг уу

Нэг өдөр учиргүй хөгжилтэй, бусдаас сайхан бүх өнгийг нь хардаг гэрэл цацруулсан нэгэн. Маргааш нь уур омгоо даахгүй, угаас нэг ч удаа инээж үзээгүй мэт нүд рүү нь хараад л цэрвэмээр догшин нэгэн. Мэдэхгүй. Нөгөөдөр аль дүртэйгээ энэ амьдралд ирэх юм.

Юутай ч дэргэд нь байхад үнэхээр тухгүй байдаг. Өөр өөр зан гаргаж, дураараа аашилхад нь юу ч хэлж чадахгүй, гомдохвий гэж хаширлаж байгааг ойлгох ч шинж алга. Үйлдэл хийхдээ хүртэл өөрийгөө цэгнэнэ. Жаахан айдастай, одоо яах бол гэж эргэлзмээр. Түүнийг дагаад би өөрөө ямар нэгэн хачин авир гаргах гээд ч байх шиг. Ингээд бодохоор хүн хүрээлэлдээ, хажууд байгаа нэгэндээ ихээр нөлөөлж, оюун бодлыг нь хамт чиглүүлдэг болтой юм. Хамгийн муухай нь муу нь сайндаа биш, сайн нь муудаа уусах талтай. Хэтэрхий олон ааштай, бүрэн төлөвшиж амжаагүй хүнээс та дараах шинжүүдийг төвөггүй олж харна.

НЭГ. Олон ааштай хүн бусдыг өвтгөж, өр лүү өшиглөхдөө огтхон ч эмзэглэдэггүй. Би угаасаа ийм хүн гэж өөрийгөө зөвтгөх бөгөөд ойлговол ойлго. Үгүй бол миний дэргэдээс далд ор гэсэн хандлагатай. Тиймээс ийм төрлийн хүнтэй хамтархаас татгалзаарай.

ХОЁР. Тогтсон үзэл бодол байхгүй. Нэг бол цасанд дуртай. Хааяа бороонд хайртай. Чи өмнө нь цас биш ээ бороонд дуртай гэсэн биз дээ гэж ам асуувал би зүгээр л хур тунадасанд дуртай гэж хариулж мэднэ. Тэдний хувьд хэлсэн үг нь тийм ч чухал биш. Хүний хэлсэн үгэнд эмзэглэж, хүндээр хүлээж авах хэрэггүй.

ГУРАВ. Магадгүй таны эргэн тойронд, хүрээлэлд тань олон аашаар өөрийгөө далдалсан хэн нэгэн байдаг бол сэтгэл зүйн эрүүл мэндийнхээ төлөө түүнээс зайгаа бариарай.

 

 

1 Сэтгэгдэл:

  1. <a href="https://seroquel4all.top">can i buy seroquel</a>

Сэтгэгдэл илгээх