image

КОВИДЫН ҮЕИЙН СТРЕССИЙГ ДАВАН ТУУЛАХ АРГУУД

Коронавирусийн халдварт өвчний үед сэтгэл түгших, амархан цочих, тодорхойгүй эргэлзээ төрөх, дотор муухайрч гэдэс өвдөх, толгой эргэх, зүрх дэлсэх, бухимдах, уурлах, эрч хүчгүй, өөртөө итгэлгүй болох зэрэг сэтгэлзүйн сөрөг шинж тэмдгүүд илэрч болно. 

Ковидын үеийн стрессийг даван туулах аргууд:

· Баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авах

Худал мэдээлэл сонссоноор стресс бухимдал нэмэгдэж, зөв бодитой дүгнэлт хийхэд саад болно. 

· Хэцүү байвал мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэл засалч эмчээс зөвлөгөө авах 

Сэтгэл түгших, айх, айдас мэдрэх нь хүн бүрт тохиолддог ердийн үзэгдэл юм. Ковидын халдвараас айх, түгших мэдрэмж нь түр зуурийх учир аль болох эерэг, тайван байж даван туулахыг хичээгээрэй. 

· Зохицуулахад хэцүү мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөрөх 

Хэрэв та халдвар өвчний стресс, бухимдлыг даван туулахад хэцүү байвал гэр бүл, найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа утас, и-мэйл, мессежээр холбоо барьж, ярилцан, бодол сэтгэлээ хуваалцаарай. Шаардлагатай тохиолдолд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн энгийн ярианы тарифт 1800-2000 утаснаас сэтгэлзүйн зөвлөгөө авах боломжтой. 

· Хөгжилдөх арга замыг хайж олох 

Сэтгэл санаагаа сэргээхийн тулд цагийг зугаатай өнгөрүүлэх арга замыг хайгаарай. Цэцэг арчлах, хөгжим тоглож сурах, зураг зурах, дуртай зүйлээ унших, хөнгөн дасгал хөдөлгөөн хийх гэх мэт. Та юу хийх дуртай түүнийгээ хий. Хийх хүсэл төрөхгүй байсан ч хичээгээд үзээрэй.

· Хангалттай унтах

Дархлаа сэргээхэд хангалттай сайн нойр авах нь маш чухал. Тиймээс өдөрт багадаа долоон цаг тогтмол унтаж дадаарай. Унтахын өмнө халуун бүлээн шүршүүрт орох, гар утас дэлгэцнээс хол байх, кофе болон кафейны агууламжтай хоол хүнснээс татгалзах, чимээгүй, харанхуй орчныг бүрдүүлэх, өрөөний хэм, чийгшил тогтвортой байх, согтууруулах ундаа тамхи хэрэглэхгүй байх нь гүн бат нойрсоход тустай. 

 Эх сурвалж: tusgal.mn мэргэжлийн цахим сонин

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх