image

ҮРЧЛЭЭНЭЭС СЭРГИЙЛЭХ ЭНГИЙН АРГУУД

Толинд харахад жижиг өнгөц үрчлээ нүүрэн дээр харагдаад байна уу? Энэ үед л эхний арга хэмжээг авах хэрэгтэй дээ. Залуу сайхан төрхөө удаан хадгалъя гэвэл аль болох нь эртнээс л арьсандаа анхаарч үрчлээ үүсэхээс сэргийлэх хэрэгтэй.

Үрчлээ яагаад үүсдэг вэ?

Нас ахих тусам коллагены нийлэгжилт бууран, арьс уян хатан, чийглэг байдлаа алдаж үрчлээ үүсдэг. Нарны хэт ягаан туяа, агаарын бохирдол, амьдралын буруу хэв маяг зэрэг нь үрчлээ үүсэлтийг нэмэгдүүлдэг. Хэзээ нэгэн цагт үрчлээ үүсэх нь мэдээж боловч амьдралын зөв хэв маягтай байснаар үрчлээ үүсэх хугацааг хэдэн арван жилээр ч хойшлуулах боломжтой юм шүү! Үрчлээ үүсэхээс сэргийлэх долоон аргыг танд зөвлөе.

Нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалах

Нарны хэт ягаан туяа нь арьсны эд эсийг гэмтээж, хөгшрөлтийг хурдасгадаг. Тиймээс нарны тосыг байнга түрхэж арьсаа хамгаалж байх хэрэгтэй. Бүрхэг өдөр байсан ч ялгаагүй, нарны хэт ягаан туяа нь үүлийг нэвтэлдэг тул нарны тосоо түрхээд л байгаарай.

Арьсаа байнга чийгшүүлж байх

Нас ахих тусам арьс чийгшлээ алдсанаар үрчлээ үүсэлт нэмэгддэг. Өдөр бүр 2-3 литр ус тогтмол ууж хэвшээрэй. Хангалттай хэмжээний ус уух нь арьсыг эрүүл, чийглэг байхад туслах төдийгүй биеэс хорт бодисыг гадагшлуулах, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах зэрэг олон талаар ач тустай юм шүү.

Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж байх

Эрдэмтэдийн судалгааны үр дүнгээр мах ихтэй хүнд хоол, амттан болон түргэн хоол ихээр  иддэг эмэгтэйчүүдэд, жимс ногоо ихээр хэрэглэдэг эмэгтэйчүүдээс илүү эрт үрчлээ үүсдэг болохыг тогтоожээ.

Дээш харж унтах

Буруу байрлалтай унтах нь үрчлээ үүсэх нэг шалтгаан болдог. Хажуу талаараа болон доош харж унтах нь нүүрний арьсанд даралт үүсгэж үрчлээ үүсэлтийг дэмждэг. Дэрнийхээ уутыг ч бас зөв сонгох хэрэгтэй. Торгомсог материалтай дэр нь арьсанд үрэлт үүсгэх нь бага байдаг тул үрчлээ үүсэлтийг багасгана.

Тамхинаас татгалазах

Тамхи нь коллаген болон эластин ширхэгийг гэмтээж арьсны уян хатан чанарыг алдагдуулдаг. Тамхинд агуулагдах никотин нь цусны урсгалыг удаашруулдаг. Ингэснээр арьсны цусан хангамж буурч арьсны эд, эсүүд шаардлагтай хүчилтөрөгч, шим тэжээлийн бодисоо авч чадахгүйд хүрч үрчлээ үүсэх шалтгаан болдог.

С амин дэм уух

С аминдэм нь хүний бие дэх коллагены нийлэгжилтэд оролцдог. Коллагены мушгиа бүтэц бүрэлдэн бий болох нөхцлийг хангаж өгдөг тул арьсны уян хатан, бат бөх чанарыг бий болгодог. С аминдэм нь маш хүчтэй антиоксидант бодис  тул нарны хэт ягаан туяаны шалтгаант арьсны гэмтлийг бууруулж, арьсны хөгшрөлтийг удаашруулдаг.

1 Сэтгэгдэл:

  1. Ёстой энгийн боловч хэрэгтэй мэдээлэл байлаа баярлалаа

Сэтгэгдэл илгээх