image

Монголоос Япон руу буцах болон зорчих иргэдийн анхааралд

Арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Япон Улсын засгийн газар шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд "Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (20) "-г авахаар шийдвэрлэлээ. (Омикрон хуулбарын тархалтыг урьдчилан сэргийлэх арга хэмжээ).
 
1. "Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (19) (2021 оны 11-р сарын 5-ны өдөр)"-ыг үндэслэн гадаадын иргэдийн шинээр нэвтрэхийг түр зогсоох

- Японы холбогдох яамнаас олгосон “Хянагдаж дууссан тодорхойлолт бичиг”-ийг үндэслэсэн визийн мэдүүлэг авах, виз олгохыг түр зогсооно.

- 2021 оны 11 дүгээр сарын 30-ны 00:00 цагаас хойш (Японы цагаар) “M19” тэмдэглэгээ бүхий визийг түр хугацаанд хүчингүй болгоно. 

2. Вакцин хийлгэсэн хүмүүсийн хязгаарлалтын хугацааг богиносгох арга хэмжээний өөрчлөлт

- 11 дүгээр сарын 30-ны 00:00 цагаас хойш (Японы цагаар), (1) "Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (19) (2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр)"-ыг үндэслэн Вакцин хийлгэсэн хүмүүсийн хязгаарлалтын хугацааг богиносгох өргөдлийг хүлээн авах, “Хянагдаж дууссан тодорхойлолт бичиг”-ийг олгохыг зогсооно.

- 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш (Японы цагаар) хилээр нэвтрэх иргэний тухайд вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж байгаа тусгаарлах байранд 3 хоног байна. Тусгаарлах байрнаас гарсны дараа 11 хоног гэрийн болон зочид буудалд тусгаарлалтад орно.

Энэхүү арга хэмжээтэй холбоотой (19) болон (20) шинэ арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/0000121431_00318.html
https://www.mhlw.go.jp/content/000860078.pdf

 Эх сурвалж: Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх