image

Он дуустал 116.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгохоор ажиллаж байна

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний арван сарын эцсийн байдлаар Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 868.5 тэрбум төгрөгийн зээлийг 11.5 мянган өрхөд олгожээ. 

2021 оны 11 болон 12 дугаар саруудад нийт Монголбанкнаас 70 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 46.7 тэрбум төгрөгийг нэмж, нийт тухайн хоёр сард 116.7 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна. Нэг талаас хөтөлбөрийн ач холбогдлыг харгалзан үзэж, нөгөө талаас холбогдох эрх зүйн баримт бичгийн дагуу Монголбанкнаас хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. Энэ хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж ажиллана гэдгийг Монголбанкнаас мэдээллээ.  

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх