image

Авлигатай тэмцэх газрын цахим хуудас шинэчлэгдэв

Авлигатай тэмцэх газрын албан ёсны цахим хуудас www.iaac.mn шинэчлэгдэж, авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг иргэд, олон нийтэд илүү шуурхай, үнэн бодит, хялбар хүргэх боломжийг бүрдүүллээ.

Авлигатай тэмцэх газрын албан ёсны цахим хуудаснаас авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээ, мэдээлэл, тус газрын хэлтэс, албадын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн тайлагналт, авлигын эсрэг хууль тогтоомж ба тушаал шийдвэрийн сан, албан тушаалтнуудын ХАСХОМ гаргах цахим хуудасны холбоос, хэрэглэгч иргэдийн дунд тодорхой сэдвээр зохион байгуулах санал асуулга, хэлэлцүүлэг, гадаад улс орнуудад авлигатай тэмцэх чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны тойм нийтлэл, авлигын гэмт хэргийн болон өргөдөл, гомдол мэдээллийн шийдвэрлэлтийн статистик, соён гэгээрүүлэх чиглэлээр бэлтгэсэн видео контент, тоон мэдээ инфографик дүрслэл зэрэг олон мэдээллийг үзэх боломжтой.

www.iaac.mn цахим хуудас нь англи, монгол хэлээр олон нийтэд хүрч ирсэн бөгөөд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг англи хэлээр бэлтгэн дэлхий нийтэд мэдээлж байна.    

 

1 Сэтгэгдэл:

  1. <a href="https://doxycycline2022.top">generic doxycycline</a>

Сэтгэгдэл илгээх