image

УЛААН ТУУЗТАНЫ ӨДӨР | Үхсэн ч дагах хар мөртэй тахал

Өнөөдөр ямар өдөр билээ?

Шинэ сар эхэлж, шинэ жил, шинэ он хаяанд ирсэн догдлом өдрүүд байх тийм үү. Гэвч жил бүрийн энэ өдөр бидэнд өөр зүйлийг сануулдаг. Өнөөдөр бол дэлхийн улаан туузтаны өдөр буюу ДОХ-ын эсрэг өдөр. ДЭМБ-аас дэлхий нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахад анхаарч, чиглэсэн 11 өдөр байдаг. Хорвоод хэчнээн төрлийн өвчин тахал, тэмдэглэн өнгөрүүлэх боломжтой өдрүүд байдгийг мэдэх үү. Тоо тоймгүй их. Гэтэл яагаад ХДХВ-ыг ингэж чухалчлан үзэж байна вэ гэхээр тэр хэрээрээ хүн төрөлхтнийг нь аюулд оруулах эрсдэлтэй, эдгэшгүй өвчин юм. Зөвхөн 2020 онд тус өвчнөөр 1,5 сая хүн шинээр оношлогдож, 680 мянган хүн нас барж, дэлхий даяар 37,7 сая хүн ДОХ-ын халдвартай насан туршдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай амьдарч байна.

Манай улсад 1992 онд анх ДОХ-ын вирус бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийтдээ 323 тохиолдол илэрчээ. Илэрсэн  гэдэг үгэн дээр уншигч та анхаарлаа хандуулна уу. Тэгэхээр цаана нь илрээгүй, мэдэгдээгүй хэд ч байж болно гэсэн үг юм. Улсын хэмжээнд он гарснаас хойш ХДХВ/ДОХ-ын 11 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн аравдугаар сард шинээр таван тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн нэг жилд, сарын хугацаанд илэрсэн хамгийн их тоо аж.

ДОХ гэдэг хүний дархлалын тогтолцоог гэмтээсний улмаас хүний бие аливаа өвчнийг эсэргүүцэх чадваргүй болдог. Улмаар амь насанд аюул учруулахуйц халдвар, хорт хавдраар өвчилж, мэдрэлийн тогтолцооны гүнзгий хямралд орохыг Дархлалын олдмол хомсдол /ДОХ/ өвчин гэдэг.

Бид яагаад салахыг хүсдэггүй хэрнээ, гэр бүлээ араар нь тавьдаг вэ

Ийм бүсгүйчүүд бусдыг араар тавих хамгийн өндөр магадлалтай | Ublife

Сэтгэл хамт байх хүнээ сонгож, бие махбод  бас нэг тусдаа сонголт хийх нь таны хувьд хэр зөв санагддаг вэ?

Араар тавилтын үр дүнд гэр бүл салалт, хүүхэд өнчрөх, бэлгийн замын өвчлөл, хэрүүл тэмцэл гэх мэт сайн үр дүнтэй зүйл гарахгүй нь тодорхой.

ХДХВ-ын халдвар авсан эмэгтэй урагтаа халдвар дамжуулах эрсдэл өндөр, мөн эхийн сүүгээр хүүхэд халдварлаж болзошгүй учир, аз болж хүүхдээ эрүүл төрүүллээ ч өөрөө амлуулж чадахгүй гэхээр хичнээн гунигтай байх талаар бодоод үзээрэй. Мэдэгдэхгүй л бол болно гэсэн ганцхан буруу  үйлдээс чинь болж гэр бүлийн амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байдаг юм.

Ганцхан удаа гэсэн бодлоос амьдралдаа арилшгүй хар мөр үлдээх үү

ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна

Хүн нас нөгчих үед нас барсны гэрчилгээг ар гэр нь хүлээн авдаг. Түүн  дээр ямар шалтгааны улмаас нас барсныг эмнэлгийн кодоор тэмдэглэн үлдээдэг. ХДХВ-ын халдвар авснаас болж нас барсан гэж тэмдэглэн үлдвэл, бодохоос ч хайран амьдрал, эмгэнэлтэй санагдаж байгаа биз. Үхсэн ч цол тэмдэг шиг дагасаар байх хэзээ ч арлишгүй тэмдэглэгээ. Мөн ДОХ-ын халдвар аваад эмчийн хяналтанд байдаг хүмүүс бие нь зовиргүй болсон ч насан туршийн сэтгэлийн зовлонд унадаг. Учир нь тэд гэр бүл зохиож, хэзээ ч энгийн амьдарч чаддаггүй.

Халдвар авсан хүмүүс нэг шөнийн зугаа цэнгэл, хамгаалалтгүй хавьтлаас авсан байх нь их байдаг аж. Надад хамгаалалттай байх нь тухгүй, онцгүй байдаг юм аа гэхээр нь эргэлзэж байсан ч гэсэн хамгаалалтгүй харьцаанд орчихсон хойно тэр хүн чинь өөрөө ч мэдээгүй ДОХ-ын вирустай байвал яах вэ. Ихэнх хүмүүсд ийм л зүйл болоод өнгөрдөг байна.

За надад арай ч тийм азгүй зүйл тохиолдохгүй байлгүй дээ, тэгээд ч гаднаасаа харахад цэвэрхэн, тохитой томоотой, боловсролтой ер нь тийм гэж харагдахааргүй байсан. Ер нь юу ч гэж харагдаж болно. Учир нь хэн ч духан дээрээ би өвчтэй гээд бичээд явдаггүй шүү дээ. Вирус авснаас хойш хүн бүрд илрэх хугацаа нь харилцан адилгүй. Зарим нь эхний гурван сард шинжилгээгээр мэдэгддэггүй. Тиймээс халдвар тараах өндөр эрсдэлтэй. Мөн биед шинж тэмдэг тэр бүр илэрдэггүй учир энэ нь өөрөө их аюултай юм.

Манай улсад бүртгэгдсэн ХДХВ-ын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан байдаг.  Эмнэлгийн эм хэрэгсэл, зүү тариур, цусаар, эхээс хүүхдэд гэх мэтээр халдварласан тохиолдол байхгүй.

 

 

 

 

1 Сэтгэгдэл:

  1. <a href="https://doxycycline2022.top">where to buy generic doxycycline</a>

Сэтгэгдэл илгээх