image

Хэрэглэсэн ууттай цайны идээг дахин ашиглах үр дүнтэй аргууд

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг цаасан ууттай цайны идээ буюу дүрдэг цайг ганц удаа буцалгаад, идээшүүлээд хаях биш, түүгээрээ амьдрал ахуйд хэрэгтэй олон зүйлийг хийж болдог.

· Хоолны төмөр болон хөнгөн цагаан сав нь амархан шарлаж, зэврэн өнгөө алддаг. Үүнийг эргээд хэвийн болгохын тулд цайны ууттай идээгээр үрэхэд л болно

· Биен дээрх хөхөрсөн, хавдсан, хазуулсан болон зүссэнээс болж үүссэн шархыг хэрэглэсэн цайны идээгээр дарж, түргэн хугацаанд эмчилж болно. 

· Хогны эвгүй үнэр гэрээр дүүрэн үнэртэж байгаа бол нэлээн хэдэн хэрэглэсэн цайны ууттай идээг бөөгнүүлэн үнэр гарч буй газар тавьж хэдэн цаг байлгаарай. 

· Хэрэглэсэн цайны идээг задлаад бордооны оронд хийн ашиглаж болно.

· Хэрэглэсэн пакеттай ногоон цайг будаа болон гоймонтой хамт буцалгавал илүү амт ордог. 

· Хөлөө амрааж, чийгшүүлэн, мөн эвгүй үнэрийг нь давхар дарахын тулд бага зэрэг жамц давс, хоёр дусал гавар болон шинэхэн дүрдэг цайг усанд хийн уусгаж хөлөө дүрэн 20 минут байлгаарай. 

· Амнаас үнэртдэг эвгүй үнэрийг дарахын тулд хоёр ширхэг дүрдэг цай хийж дэвтээсэн усаар өглөө оройдоо амаа зайлж байгаарай. 

· Шил, толь, цонхыг загалтуулахгүй илүү цэвэрхэн болгохын тулд зориулалтын шингэнээс дүрсэн цайнд бага зэргийг дусаагаад арчаарай. 

· Аргаж улайсан нүдийг амрааж, нүдний доор татсан хөх туяаг арилгахын тулд хэрэглэсэн цайны идээ болон дүрдэг цайг нүдэн дээрээ 15 минут тавихад хангалттай. 

· Сахлын хутгаар зүссэн сорвийг эдгээхийн тулд цайны идээгээр арчаарай.

· Гал тогооны тавилгад шингэсэн хөө тортгийг цайны идээгээр үрж арилгаж болно.

· Дүрдэг цайг үсний ангижруулагчийн оронд ашиглаж болно.

· Арьсаа илүү өнгөлөг толигор болгоё гэвэл байгалийн гаралтай цайг ваннтай усандаа авч ороорой. Ингэснээр арьс өнгөлөг болж, ядаргаа тайлагдана. 

· Модон болон паркетан шалыг дүрдэг цайтай усаар угааснаар сайн өнгө ордог. 

· Ямар нэг зүйлээс болж харшилсан, арьсны загатналт, улайлт, өвчнийг багасгахын тулд пакеттай хар цайг өтгөн буцалгаж байгаад түүнийгээ хөвөн даавуунд шингээн харшил өгсөн хэсэгтээ боож тавина. 

· Үү арилгахын тулд гарсан газар дээрээ өдөрт 2-3 удаа 10 минутын турш, ууттай бүлээхэн цайг тавиарай. Хэд хоногийн дараа үү жижгэрэх болно.

· Хэрвээ та цайвар үстэй бол цайгаар угаагаад үзээрэй. Таны үс өвөрмөц өнгөтэй болох болно. Мэдээж үснийхээ өнгийг өөрчилмөөр байвал шүү дээ.

· Нүүрээ цайгаар шавшсаны дараа таны арьс чийглэг болсон байх болно.

· Наранд түлэгдсэн арьсны хорсолтыг намдаахын тулд хэрэглэсэн цайны идээгээр дүүргэсэн ваннтай усанд хэвтээрэй. 

Энэ бүх арга нь бидний амьдралд хэзээ нэгэн цагт зайлшгүй хэрэг болох учраас марталгүй хэрэгжүүлээрэй.

О.Бадамааням

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх