image

Хэт их унтах нь нойргүйдлээс ч аюултай | Хэдэн цаг унтахад хангалттай вэ

Хүн сэрүүн байх үед биеийн эсүүд тухайн өдрийн энергиэ ашиглан дуусгадаг ба нойрсох процесс бол бидний ДНХ нөхөгдөж, бие махбод дараагийн өдөртөө бэлтгэх физиологийн зайлшгүй үйл явц юм. Таны насны онцлог болон бусад хувийн онцлогоос хоногт хэдэн цаг унтаж амрах хэрэгтэй болох нь шалтгаалж байдаг.

Нойргүйдэл гэдэг нь нойрсох явц, нойрны үргэлжлэх хугацаа, сэрэх үйл ажиллагаа алдагдаж байгаатай холбоотой гарч ирдэг эмгэг бөгөөд унтаж чадахгүй нойр хулжих, эсвэл унтаж байгаад гэнэт цочиж сэрэх, шалтгаангүй эрт сэрэх зэрэг нь нойргүйдэлд багтдаг.Орчин үеийн шинжлэх ухаанд хамгийн бага судлагдсан баялаг нууцтай сэдвийн нэг бол нойр. Хүнд яагаад хэрэгтэй байдаг, ажил амьдралд ямар нөлөө үзүүлдэг, яагаад зарим хүн нойроо дааж чаддаггүй байхад зарим нь унтаж ч чадахаа больдог вэ гээд нойрны тухай олон асуултууд бий...

Харин энэ удаа нөгөө тал нь буюу хэт их нойр ямар үр дүнд хүргэдэг тухай хүргэе. АНУ-ын Нойр судлалын төвөөс нэг сая хүний дунд судалгаа хийжээ. Хүн хэдэн цаг унтах ёстой хийгээд хэт их унтах нь эрүүл мэндэд ямар нөлөөтэйг судалж тодорхой үр дүнд хүрсэн байна.

Насанд хүрэгчид оногт 6.5-7.5 цаг унтаж амрах нь хүний эрүүл мэндэд яг тохирсон хэмжээ ажээ.

Судалгаанд оролцсон нэг сая хүнийг ажиглахад хоногт найм болон түүнээс дээш эсвэл зургаагаас бага цаг унтдаг хүмүүс бусдыгаа бодвол богино насалж байжээ. Өөрөөр хэлбэл хэт их унтдаг болон нойргүйдэлтэй хүмүүсийн онцлог ялгаатай ч үр дүн нь нэг цэгт хүрдэг байх нь. Тэдний дундаж наслалт бага бөгөөд хэт их унтах нь нойр дутуу явахаас ч аюултай ч онцлон тэмдэглэжээ. Хоногт 8.5 цагаас дээш унтах нь таван цаг унтдаг хүнээс илүү эрсдлийг эрүүл мэнддээ учруулдаг аж.

Нойрны хоёр төрлийн асуудалтай хүмүүс сэтгэл гутралд автаж, жин нэмэх нь түгээмэл байдаг бөгөөд явцдаа зүрхний өвчлөлд хүрэх эрсдэлтэй болдог байна. Тиймээс хоногт 6.5-7.5 цаг унтаж 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх