image

СУДАЛГАА | Кофе уудаг эмэгтэйчүүд таргалалтад өртөх нь бага байдаг тухай...

АНУ-ын эрүүл мэндийн салбарын судлаачид кофе уух нь биеийн жинд хэрхэн нөлөөлдөг тухай судалгааг явуулж, тодорхой үр дүнд хүрчээ.

Энэхүү судалгаанд 20-69 насны зургаан мянган иргэд хамрагдсан байна. Судалгаагаар кофенд агуулагдах кафеин нь жин зохицуулдаг, таргалалтын эсрэг найрлагатай гэхээс илүүтэй кофенд байдаг био идэвхтэй нэгдлүүд жин барихад нөлөөлдөг” гэсэн үр дүн гарсан аж.

Үүнд,  өдөрт 2-3 аяга кофе уудаг эмэгтэйчүүд кофе уудаггүй бүсгүйчүүдээс биеийн өөхлөлт бага байдаг болохыг тогтоожээ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх