image

Хүндэт зочиндоо барьдаг “Говийн цагаан шувуу” битүү хоолны тухай

Говийн цагаан шувуу гэдэг нь говь нутгийнхны хүндэт зочиндоо өргөн барьдаг битүү хоол юм. Хонины арьстай сүүл авч өөхийг нь 0.5-0.7 мм зузаантай үлдээн годонтой нь туламлан өвчиж авна. Гол махаа жижиглэн татаж хөмүүл, давсаар амталж туламлан өвчиж авсан сүүлэндээ хийж онгорхой хэсгийг нь битүүлэн оёно. Үүний дараа гадна арьсыг нь хуйхлаж, хярваслаад бүлээн усаар сайтар угаана. Тогоонд 2-2.5 л ус хийж буцалгаад хуйхалсан сүүлээ хийж давс цацаад 40-50 минут буцалгана. Туламлан өвчсөн хонины годонтой сүүл, гол мах, дарсан хөмүүл, давс байхад энэ уламлжлалт хоолыг хийж амтлах боломжтой. Говь нутгийн айлууд найрсаг зочломтгой байх бөгөөд зорин ирсэн гийчнээ өөрсдийн аргаар дайлж, цайлдаг. Хэрэв таны зочилсон айл энэ битүү хоолыг барин дайлвал таныг ихээр хүндэлж байгаагийн нэгэн илрэл юм шүү. 

 

О.Энхмөрөн

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх