image

СУДАЛГАА | Хамгийн их хараал хэлдэг мэргэжлийн жагсаалт

ОХУ-ын Mail.ru Group нэгэн сонирхолтой судалгааг гаргажээ. Уг судалгааны зорилго нь ямар мэргэжлийн хүмүүс ажил дээрээ хараалын үг хэллэг илүү их хэрэглэдэг болохыг тогтоох юм.

Судалгааны үр дүнд: Жагсаалтын нэгдүгээр барилгын салбарынхан хамгийн их хараал их хэлдэг болох нь тогтоогджээ. Барилгын салбарын судалгаанд оролцогсдын 65 хувь нь ажлын байран дээрээ байнга хараал хэлдэг, зарим ажлууд хараалын үгсийн тусламжтай урагшилдаг хэмээн өгүүлсэн байна. 

Үүний дараагаар аж үйлдвэрийн салбарын ажилтнууд орсон байна. Тэдний 60 хувь нь хараал байнга хэрэглэдэг хэмээжээ. Учир нь байнгын стресстэй, төвөгтэй харилцааны ажлууд энэ салбарт явагддаг гэнэ.

Гуравдугаарт мэдээллийн технологийн салбарынхан оржээ. Тэдний 58 хувь судалгааны сөрөг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн аж. Дөрөвдүгээрт 51 хувийн судалгаагаар худалдааны салбарынхан, маркетингийн ажилтнууд 49 хувийн хараал хэлдэг төвшинг хүлээн зөвшөөрснөөр тавдугаарт бичигджээ.

Тэгвэл хамгийн соёлтой буюу хараал бага ашигладаг салбараар боловсролын байгууллагуудын салбар нэрлэгджээ. Тэд нийт тохиолдлын 17 хувьд л хэрэлдэж, хараал хэлдэг байна.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх