image

М.Мөнхтэмүүлэн: "Аранжин" бол үндэсний хэв шинжийг агуулах эрчүүдийн брэнд

Онцгой хээ дүрс, утга агуулгыг илэрхийлсэн нэгэн брэндийн сурталчилгаа олныг огт өөр зүг рүү харуулав. Сэтгүүлч миний хүсэл ч уншигчдад шинэ сэвэлзэж буй салхины үнэрийг мэдрүүлэхийг хүсэн шууд л утас цохилоо. "Бололгүй яахав, бидний хэвлэлд өгсөн анхны ярилцлага болох нь ээ" хэмээсэн эелдэг хариутайгаар уулзаж, ярилцах өдрөө товлов.

Ийнхүү POSITIVE TALK ярилцлагын буланд залуу үндэсний үйлдвэрлэгч М.Мөнхтэмүүлэн өөрийн үүсгэн байгуулсан "АРАНЖИН" брэндийн тухай хийгээд дэлхийд хүрэх алсын зорилгоо бидэнтэй хуваалцлаа.

No description available.

- Яагаад заавал үндэсний хувцасны брэндийг үүсгэн байгуулах болсон талаар яриагаа эхлүүлье.

- Монгол хүн монгол үндэсний хувцсаа зөвхөн баяр ёслол хийгээд шаардлагатай цаг үеүдэд хэрэглэдэг болжээ. Тэгэхдээ тийм ч удаан хугацааны турш өмсдөггүй, хэдхэн цаг өмсчхөөд л далд хийчихдэг. Энэ бол билэг тэмдгийн шинж чанартайгаар орших өв соёлын нэг биш юм аа. Байнгын буюу өдөр тутамдаа хэвшүүлэн өмсөх нь үндэсний дархлааг сэргээж, цаашид хувцас эд хэрэглэлийн хадгалагдан үлдэх, түгэн дэлгэрэх мөн чанарыг авч явах уу, үгүй юу гэдэг сонголт болоод зайлшгүй байх ёстой хэрэглээ юм. 

- Залуу хүмүүст үндсэрхэг үзлийн байх ёстой хэм хэмжээг юу гэж тодорхойлох вэ?

Хэн, хэн байхын тулд юуг хэрхэн сонгож хэрэглэж байгаагаас л хэмжигдэнэ гэсэн үг юм уу даа. Нэгэнт би үндэсний хувцсыг түмэнд түгээх ажил, амьдралыг сонгосныхоо хувьд холбон тайлбарлах нь илүү амар байна. Би монгол ахуй, өв соёлд маш ойр өссөн. Түүний сацуу надад маш хүчтэй мэдрэмж төрж эхэлсэн лдээ. Энэ нь юу вэ гэхээр би монгол бид монгол. Тэгвэл монгол хүн гэдгийг юу тодорхойлох вэ гэдэг асуулт. Урлаг, утга зохиол, зан заншил, хэл соёл, бусад өв соёлууд, үүнд зайлшгүй байх нь хувцас соёл буюу хувцаслалт гэх хариултыг гаргасан. Хувцас бол бидний гэлтгүй хүн төрөлхтний орхигдошгүй өдөр тутмын хэрэглээ шүү дээ. Улс үндэстэн бүр өөр өөрийн үндэсний хувцастай. Монгол бол дэлхийд гайхагдах хэмжээний хувцас соёлын арвин түүхтэй ард түмэн. Гэвч яагаад бусад улс, орны хувцас, хувцаслалтын жишгээр сонголт хийх ёстой гэж. Бид л өөрсдөө үндэсний хувцсаа өмсөх хэрэгтэй. Бидний оршин буй энэ эрин үед хүн бүр л өөрийн ертөнцөөр ажиллаж, амьдарч байна. Тэгвэл ийнхүү миний хэлж байгаачлан монгол хувцсыг өдөр тутамдаа хэвшүүлэх цаашлаад дэлхийн жинхэнэ монгол хүн байхыг хувцас соёлоороо таниулах зорилгыг өвөртөлсөн зорилго минь үндсэрхэг үзэлд нийцэх байх. 

- Бидний түлхүү хэрэглэдэг сошиал сүлжээнд бусад улс орны залуусын хувцас, хувцаслалтууд трэнд болж дэлхийн загварын салбарын анхаарлыг татаж чаддаг. Тэгвэл монголд ийм боломж байгаа болов уу?

- Боломжтой. Чадна. Энэ он гарахтай зэрэгцээд Төвөдийн залуусын бичлэг тик токд гэлтгүй цахим ертөнцийн онцлох болж байсан. Тэр чинээгээрээ Төвөдийн хувцас соёл гэлтгүй бусад зан заншил, өв соёлыг сонирхон судлах нь олширч, аялал жуулчлалын салбартаа ч шинэ эргэлт хийж чадсан байх шүү. Энэ мэт жишээнээс харахад бид дэлхийн анхаарлыг төвд орохын тулд хэрэглээнээсээ л эхлүүлнэ. Мэдээж хуучны бүхий л хэв шинжийг хадгалахгүй. Өмсөхөд тав тухтай, хэрэглэхэд амар хялбар, загвар хийцийн хувьд одоо үетэйгээ өнгө төрх нийлүүлэх хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн манай үндэсний хувцасны түүх арвинаас арвин тул дэлхийд хүрэхэд юун түрүүнд нүдийг нь булааж чадах хэмжээний гэж бат итгэлтэй хэлнэ. 

- Чиний хувьд үндэсний хувцсаа өдөр тутамдаа хэрэглэдэг үү?

- Одоо бол өдөр тутамдаа л үндэсний хувцсаа өмсөж байна. Өөрийн брэндээ гаргахаасаа өмнө чанартай, загварлаг, өмсөөд явахад үнэ цэнтэй үндэсний хувцсыг олоход бэрх л байлаа. Яагаад гэвэл загварын хувьд бүгд л адилхан шахуу, материал сонголт тааруухан, эрүүл мэндэд халтай, биед нэг л сууж өгөхгүй, ядаж л хөдөлгөөн хийхэд эвтэйхэн байх шаардлагыг хангадаггүй байсан. Энэ мэтийг харгалзан үзэж "эерэгээр" бүтсэн хувцас брэнд гаргахыг зорьсон юм. Тэгээд хамгийн анхны загвараа өөртөө зориулж гаргаж байсан. Мэдээж миний хүсэж байсан загвар хийц. Гэтэл яг миний хүсэж байсныг бусад олон залуус ч хүсэж байсан болохоор хийх ёстой зүйлдээ улам итгэлтэй болсон. 

Анхны загвараа өмсөөд явж байхад манай залууст үнэхээр таалагдаж бүгд өөр өөрсдийн /reaction/ хариу үйлдэл гаргаж байсан. "Gang gang, өө ямар гоё юм бэ, янзын харагдаж байна, cool загвар байна" гэх мэт үгс нь улам л урам, хүч өгч байсан. Одоо ч тэр эрчээ авдаг урам хүчээ сааруулахгүй л явж байна.

No description available.

Анхны загвараа өөрөө өмсөхөд "хөөх" гэж дуу алдан сэтгэл ханамжтай байсан бол хийсэн хувцас захиалагчдаа очиход "хөөөөөөх" гэмээр сайхан мэдрэмж төрж байсан. Бодсон төсөөлөл, зорьсон хийц, хийх хүсэл эрмэлзэл бодит болоод бусдын гарт очоод тэднийг ч сэтгэл ханамжтай болгоно гэдэг уртаар дуу алдам тийм л сайхан. 

- Цөөн тооны зарим хүмүүс орчин үеийн загвар шингээсэн хувцаснуудыг шүүмжилж харагддаг. Энэ тал дээр хэрхэн хүлээж авдаг вэ?

- Манай брэнд үндэсний тогтсон хэв шинжийг огт эвддэггүй. Загвар хийцийг нь илүү шинэлэг болгож ур ухаан, үйлийн урныг хослуулан ажилладаг. Жишээ нь, язгуур зах буюу босоо биш нуман  захтай загварын дээл хувцас брэндүүд ховор. Уг хэв шинжийг амьдралын хэв маягт тохируулан уусгаж алсдаа язгуураа сэргээж байгаа загвар гэж ойлгож болно. 

No description available.

Залуус үндэсний өв соёл, хувцсаараа гангарах дуртай болжээ. Гэвч тогтсон үзэл хэв маягтай ах эгч нар, өвөө нарын явуургүй шүүмжлэл хүмүүсийг хоёр байтугай олон талд хуваадаг нь харамсалтай. Дээлэн доор пүүз өмсдөггүй, элдэв гоёл нь ихэдсэн байна, дээл өмссөн бол үс засалт, нүүр будалтаа битгий ийм тийм байлга л гэнэ. Энэ байдлууд нь үнэндээ сэргэж буй үндэсний хэрэглээг үгүйрүүлэх вий дээ хэмээн эмээдэг. Бид үндэсний хувцас эд хэрэглэлийн үндсэн хэв шинжийг эвдэхгүйгээр илүү шинэлэг болгож өөрсдийн загварын чиг хандлага, стилл имиждээ тохируулан өмсөж хэрэглэдэг болсон гэдгийг дахин тодруулан хэлье. Сэтгэн бүтээж түүнээс сонголт хийж буй хүмүүсийн явах замыг хуучин тогтсон үзэл бодлоороо үгүйсгэж хүндэтгэлгүй зан гаргадаг байдлаа зогсоох ёстой болсон шүү. 

- "АРАНЖИН" хэмээх брэндийн нэр сонирхол татаж байна. Нэрний талаар?

-  Язгуур хэлнээс хөрвүүлэн үзэхэд гурвалжин дүрсийг аранжин хэмээн илэрхийлдэг. Гурвалжинг хаашаа ямар ч тийш шидээд буулгасан бай үргэлж оройтой оршдог дүрс. Мөн манай брэнд нь дан ганц эрчүүдийн брэнд. Энэхүү агуулгаар байнгын тэргүүн оройтой явах утгаар эр хүнийг билэгдэн "Аранжин" хэмээх нэрээр брэндээ нэрлэсэн. "Хар манан хийцтэй Хаад ноёдын өмсгөл... " гэсэн нь манай уриа үг. Айл гэр, улс орны ноён буруу байх эр хүнийг үнэт чулуугаар орлуулж мөн эд хувцасдаа хүндэтгэлтэй хандахыг сануулсан нь энэ юм. 

"ARANJIN BRAND" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

https://www.facebook.com/aranjinbrand

- Тэгвэл логоны хувьд юуг хэрхэн илэрхийлж байгаа вэ? 

- Нэрнийхээ утга, агуулгыг хадгалсан гурвалжин дүрс. Дотор нь гурвалжин дзрс давтаж орсон нь өвийг тээлгэх гэсэн утгатай. Мөн манай хувцасны дотор эрчүүдэд зориулж бичсэн үгтэй шошго ч бий. 

- Брэнд шинээр төрүүлэхэд хамгийн бэрхшээлтэй байсан зүйл нь юу вэ?

- Бүх зүйл, тэр тусмаа бүтээн байгуулалт зөвхөн бодол, үгээр өндийхгүй. Бодит зорилгодоо хүрэх хүртлээ олон алхмуудыг давах шаардлагатай тулгарна. Бидний хувьд үндэсний үйлдвэрлэлийг бүтээж байгаа брэнд. Үндэсний гэх хэв шинжийг хадгалахын тул үндсийг нь мэдэх шаардлагатай. Тиймээс судалгаа гэдэг том ажлыг хийх ёстой. Үүх түүх, өв соёлыг баталгаатай судалж түүн дээрээ эдээр бүтээлээ хийх бидний нарийн нягт нямбай ажиллах үүрэг. Үйл хийх нь зөвхөн гарын урынх биш ухааны цараа ч чухал. Энэ бүхнийг алдаагүйгээр уялдуулж чадсан нь бэрхшээлээ давсных гэж хэлж болно. 

- Аранжингийн туйлын зорилго монголоос өндөрт байгааг анзаарлаа лдаа. Хаана хүрэх вэ?

- Брэнд бол бизнес ч гэлээ бидний туйлын зорилго мөнгө биш. Анхнаасаа л хэлж байсан. Монгол хүн монгол хувцсаа өмсөх ёстой. Дэлхий бидний хувцас загварын чиг хандлагыг мэддэг болж, монгол хувцас трэнд болоход бид гол мөн чанарыг түүчээлэн ажиллахыг эрмэлзэнэ. 

Нэр төрлөө нэмэгдүүлэх, нэрийн дэлгүүр нээх, тогтсон хүний нөөцөө бүрдүүлэх нь ойрын зорилго.

Би өөрөө өөртөө л хариуцлагатай байх ёстой байсан бол одоо миний хариуцлага улам томорсон. Манай брэндийг сонгосон худалдан авагчдын итгэлийг алдах эрхгүй. Хамтдаа нийгэмд хувцаслалтын сонголтыг шинэчлэн тогтоож эерэг үзлийг түгээн дэлгэрүүлж, эр хүний хэмж хэмжээг өндөрт өргөж явахад маш том хариуцлагыг хэнээр ч албадуулалгүй хүлээсэн ч яг энэхүү үзлийг дэмжиж, бидэнд итгэл хүлээлгэж байхад мөн чанараа алдалгүй, хариуцлагатай ажиллах нь бидний нурах ёсгүй дээш үргэлжлэх хана мэт зорилго. 

- Баярлалаа. Амжилт хүсье!

 

1 хүн, зогсож байгаа болон пальто гэх мэтийн зураг байж болно

1 хүн, зогсож байгаа, дотор болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

1 хүн, тоосгон хана болон "ARANJIN BRAND" гэсэн бичвэр-н ойртуулж авсан зураг байж магадгүй

1 хүн болон "ARANJIN BRAND" гэсэн бичвэр-н ойртуулж авсан зураг байж магадгүй

 

No description available.

No description available.

 

 

 

3 Сэтгэгдэл:

  1. Үнэхээр үндэсний хэв шинжийг агуулсан гоё хувцас болжээ. Улам их амжилт хүсэе!

  2. Tibet deel shig haragdaad bn shu. Anhaarna bizee 😉

  3. Tegmeerdee erchuuded zoriulsan gants yum garah gej

Сэтгэгдэл илгээх