image

Сарны гэрэлд үүлэн дээр бүжиглүүлэх "Clair de Lune" сонгодог аяз

Импрессионист нь XIX зууны сүүлээс XX зуунд Францад үүссэн шинэ урсгал юм. Тус урсгал нь гадаад ертөнцөөс төрсөн сэтгэгдлүүдийг тусган харуулах, орчин тойрноо байгаагаар нь мэдрүүлдэг онцлогтой гэх. Тэгвэл импрессионист хандлагад шинэ өнгө аясыг оруулж ирсэн Клод Дебюссигийн гайхамшигт сонгодог нэгэн аяз бол "Clair de Lune” буюу "Сарны гэрэл" бүтээл.

1890 онд “Clair de Lune” хэмээх бүтээлээ бичиж дуусгасан авч 1905 он хүртэл олны хүртээл болгоогүйн учир нь эргэлзээтэй  хэвээр байдаг юм.

ТУХАЙ: Клод Дебюсси нь (1862-1918) Импрессионизмын үндэслэгч, Францын хөгжмийн зохиолч юм. Тэрээр балчир наснаасаа төгөлдөр хуур заалгаж, 11 настайдаа Парисын хөгжмийн дээд сургуульд элсэн орж 11 жилийн туршид суралцжээ. Байгалийн өнгө будаг, гэрлийн тусгалыг бүтээлдээ өвөрмөцөөр оруулж ирсэн импрессионист зураачдын нөлөөгөөр К.Дебюсси уран зургийн олон янзын өнгө будгийн хослолыг хөгжмийн авиа эгшгээр илэрхийлэхийг зорьсон. Үүний тулд хөгжимдөө шинэ хэллэг, хэв маягийг бий болгож, хөгжмийн түүхэнд "Импрессионист урсгалыг үндэслэгч" хэмээн нэрлэгдэх болсон юм. Тэрээр хөгжимдөө нууцлаг сэтгэлийн төлөв байдал, чамин сэтгэгдэл төрүүлэхүйц олон янзын өнгө, дуурьсал, этгээд сонин хэмнэлийг ашигладаг байв.

Мөн чанар хийгээд орчны өнгө бүрийг чихнээ мялааж сэтгэл оюуныг бүрэн эзэмдэх гайхамшигт бүтээлийг таалан соёрхоно уу.

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх