image

Лана Дель Рей бүх цахим хуудаснуудаа устгасан шалтгаанаа тайлбарлажээ

АНУ-ын дуучин Лана Дель Рей хэдхэн хоногийн өмнө өөрийн бүх олон нийтийн цахим сүлжээний хуудаснуудаа устгасан билээ.

Тэрээр энэхүү гэнэтийн шийдвэрийнхээ тухай инстаграм хуудсаа устгахын өмнө видео бичлэгээр тайлбарлажээ. Уг бичлэгтээ "би бүх сошиал цахим хуудснуудаас татгалзаж байна, учир нь өөр хэрэгцээтэй, гайхалтай зүйлсэд цаг хугацаагаа зориулах хэрэгтэй байна" гэсэн юм. Мөн энэ шийдвэрээрээ би хаашаа ч алга болохгүй ба шүлэг бичиж, цомог гаргахдаа анхаарах болно гэдгээ илэрхийлсэн аж.

Lana Del Rey slammed after she wears mesh face mask to poetry book signing  event - Mirror Online

Дуу хөгжмийн төлөө л амьдарч байгаа гэх үзэсгэлэнт Лана ирэх сард нээлтээ хийх “Blue Banisters” цомгийнхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Цомогт хэд хэдэн шинэ дуу бас хуучин дуунууд байгаа. Гэр бүл, найз нөхөд, танилууд маань зарим дууг зохиож өгсөн нь гайхалтай хэрэг болсон хэмээжээ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх