image

Хоёр дах тунгаа хийлгээд гурван сар болсон 18-аас дээш насныхан гуравдугаар тунд хамрагдана

Манай улс иргэддээ гурав дахь тун вакциныг хийж эхэлснээс хойш 75 мянга гаруй хүн хамрагджээ. Эхний ээлжид зорилтот бүлгийн иргэдийг гурав дахь тунгийн вакцинд хамруулсан болсон өнөөдрөөс 18-аас дээш насны иргэдийг хамруулж эхэлсэн байна. Иргэд харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой. Вакцины  гурав дахь тунд Синофарм, Файзер вакцинаар дархлаажуулж байгаа юм. Дархлаа дэмжих нэмэлт тунд хамрагдахын тулд иргэд вакцины бүрэн тунг авснаас хойш гурван сар өнгөрсөн байх ёстойг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Мөн халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүст гуравдугаар тунг тарихгүйг мэргэжлийн хүмүүс сануулжээ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх