image

Жастин Бибер шинэ баримтат киногоо гаргана

Канадын алдарт дуучин Жастин Биберын "Justin Bieber: Our World" хэмээх баримтат кино ирэх аравдугаар сарын 8-нд цацагдахаар товлогджээ. Тодруулбал Амазоны студи стриминг тавцан дээр 240 гаруй орны үзэгчид үзэж болох боломжтой.

Уг баримтат киног Майкл Д.Ратнер найруулсан бөгөөд тэрээр Justin Bieber: The Seasonsбаримтат цуврал болон Биберийн 2020 оны цомог болох "Intentions" дууны клипийг найруулсан.

Кинонд түүнийг хөгжмийн ертөнцөөс гурван жил завсарласаны дараа бие даасан тоглолтдоо хэрхэн бэлдэж байсан тухай өгүүлэх юм. 

 

1 Сэтгэгдэл:

  1. cru 😍

Сэтгэгдэл илгээх