image

ТҮМНИЙ НЭГ | БАРИЛДАХЫН ӨМНӨХ САНДРАЛ ҮНЭХЭЭР ГОЁ МЭДРЭМЖ

“Түмний нэг” энэ дугаарт Цэвэгжав овогтой Должинсүрэн оролцлоо. Түүнтэй бөхөөр хичээллэх, сонирхол болон чадварынх нь тухай ярилцлаа.

Ямар ямар спортоор хэр удаан хичээллэж байгаа вэ?

Анх гуравдугаар ангидаа жүдо бөхийн дугуйланд явж эхэлсэн. Энэ үед жаахан бас хэт зожиг хүүхэд байсан болохоор тэмцээн уралдаанд оролцдоггүй байлаа. 2015 оны есдүгээр сарын 16-нд чөлөөтийнхөө багш дасгалжуулагчтай танилцаад эргэлт буцалтгүйгээр бөхийн чөлөөт барилдаанд дурласан. Үүнээс хойш зургаан жил тасралтгүй бөхийн спортоор хичээллэж байна. Дан ганц чөлөөт бөх гэлтгүй хажуугаар нь жүдо, самбо, жиү жицүгээр хичээллэдэг.

Хамгийн анхны оролцож байсан тэмцээнээ дурсаач?

Анхны бүхэн зүрхэнд маш тод үлддэг гэдэг дээ. 2015 онд “Ирээдүйн одод” гээд тэмцээнд 46кг жинд барилдаж байсан юм. Бие томтой хүүхэд байсан болохоор эгч нартайгаа нэг жинд дээрээс нь анхны тэмцээн маш их сандралтай. Хөл салгалаад л. Одоо бодоход барилдахын өмнөх сандрал үнэхээр гоё мэдрэмж. Эхний тойрогт эгчтэйгээ таараад цэвэр даруулж байсан. Тэгээд гарч ирэхдээ “Би заавал тэднийг ялдаг болтлоо хичээнэ гээд уйлж байснаа саяхан юм шиг санадаг. Ялагдаж байж л ялалтын үнэ цэнийг мэдэрдэг юм шиг.

Спортын хүнд байх ёстой чухал шинж чанар юу гэж бодож байна?

Тэсвэр тэвчээр хатуужил тууштай зан л их чухал даа. Шантрах үе зөндөө байдаг ч зорилгоо ухамсарлаад хөдөлмөрлөх тэвчээр хэрэгтэй. Бүх л спортын төрлүүдэд тэвчээр хатуужил их шаарддаг.

Барилдаж эхлээд өөрөөрөө хамгийн их бахархаж байсан үе?

Өөрөөрөө тийм ч их бахархаад байдаггүй юм байна шүү. Бахархах гэхээсээ илүү сайхан санагддаг нь нутаг усаа овог нэртэйгээ дуудуулаад дэвжээнд гүйгээд гарах л сайхан байдаг. Би гэхээс илүү надад зааж зөвлөж өдий зэрэгт хүргэсэн багш дасгалжуулагч нараараа бахархдаг.

Шантарч байсан үе байгаа юу?

Шантрах үе байлгүй л яахав. Хүнд бэлтгэлүүд, жин хасалт, хялайлт гээд л. Гэхдээ урд байгаа зорилгын минь хажууд шантрал юу ч биш шүү дээ. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд шантрах эрхгүй юм шиг санагддаг.

Яагаад барилдаж эхэлсэн бэ тэр тухайгаа?

Мэдээ орсон цагаасаа л бөхчүүд дунд өссөн. Бага байхаас л бөх болно гэсэн бодол үргэлж байдаг байсан. Ах нар маань л барилдаж эхлэх гол түлхэц болсон байх. Барилдаж эхэлснээсээ хойш бөхөд эд эс бүхнээрээ дурлаж хайрлаж явна даа. Ах нартаа баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу.

Амжилт гаргахад хүмүүсийн дэмжлэг их чухал. Тод үлдсэн урам болдог магтаал?

Хөндлөнгийн хүмүүс гэхээсээ илүү багш дасгалжуулагч нараасаа их урам авдаг. Мөнхбат багш маань залуучуудын улсын аваргад явахад явалгүй үлдсэн юм л даа. Залуучуудын анхны жил болохоор сандралтай байсан. Баянхонгор аймаг руу хөдлөөд явахад багш гаргаж өгөөд үлдэхдээ араас чат бичсэн байсан. Тэр хэдхэн үг л надад үнэхээр их урам өгсөн.

Бүх айдас сандрал хормын дотор л алга болчихсон. “Ялсан ч ялагдсан ч чи мундаг тамирчин”

Тэмцээний өмнө сэтгэл зүй нэлээн чухал. Яаж бэлддэг вэ?

Сэтгэл зүйн хувьд дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Биеэс түрүүлж сэтгэл ялагддаг их спорт гэдэг шүү дээ. Тэр надаас илүү, тэр ийм амжилт гаргасан, ялагдвал ингэнэ тэгнэ гэж өөрийгөө стресстүүлэхгүй хийх юмаа хийгээд тайван сайхан барилдана даа гэж бодоод эрт амран бие сэтгэлээ тайван байлгах гэж хичээдэг. Багш нар маань сэтгэл зүйг бол ёстой суга татаад л ирдэг дээ. Барилдахаас өмнө чихэнд хэлдэг үгнүүд нь бүр илүү хурцалж өгдөг.

- Гаргаж байсан хамгийн том амжилт?

Өсвөртөө улсаас медал авч чадаагүй байж байгаад залуучуудын анхны жилээ мөнгөн медал хүртсэн. Энэ л миний хувьд одоогоор хамгийн том амжилт. Өөрийгөө ялан дийлнэ гэдэг том амжилт шүү.

Олимп үзэхэд бид нар тайлбарыг нь сонсож Монгол хүн гэдэг утгаар нь л омогшихоос үүгээр хичээллэдэг хүний хувьд сэтгэгдэл ямар байсан бэ?

Спортын хүмүүсийн зовлон жаргалыг бага сага мэднэ шүү дээ. Ямар их хичээл зүтгэл хөдөлмөр цаг хугацаа зарцуулж юуг алдаж онож байж энэ дэвжээнд зодоглож байгааг хүн бүр мэдэхгүй. Ялалтын сайхан, ялагдлын гашуун амтыг спортын хүмүүс мэдэрдэг байх. Ялалт ялагдлын аль ч байсан хоёргүй сэтгэлээр тамирчдаа хайрлаасай л гэж хүсэх юм. Нэг литр хөлс ч урсгаж үзээгүй хүмүүс тэднийг муулаад байхаар нь их эмзэглэдэг. Асар их тэвчээр асар их хөдөлмөр ханхалж байдаг юм шүү. Сэтгэлээрээ л хамт барилдсан даа. Өндөлзөөд, ялсан ч ялагдсан ч өмөлзөөд сэтгэл хөдлөл дээд цэгтээ байгаа.

Бэртэл гэмтэл авах үе байдаг байх. Тэр үеэ яаж давдаг вэ?

Бэртлээ эдгэтэл хүнд бэлтгэл хийхгүй байж байгаад гүйцэд сайн эдгээж байж л эргээд ордог. Бэртэхээр сэтгэлээр илүүтэй унадаг юм билээ. Тамирчдаас минь бэртэл гэмтэл холуур байг ээ.

Ковидоос болоод хүмүүсийн амьдралын хэв маяг ихээхэн өөрчлөгдсөн. Бэлтгэл сургуулилтанд чинь хэрхэн нөлөөлсөн бэ?

Өдөр бүр бэлтгэл хийдэг байсан ч ковидоос болоод бэлтгэлээ хийж чадахгүй байгаа. Хэвшмэл завгүй амьдралтай байсан болоод ч тэр үү үүнээс болоод өмнө нь амьдарч үзээгүй хэв маягаар л амьдраад байна даа.

Амжилт гаргахад бэлтгэл их чухал. Ингэснээр алдсан боломж байгаа юу?

2020 оны жиү жицүгийн улсын аваргад түрүүлээд дэлхийн аваргын эрхээ аваад явах гэтэл ковид гараад явж чадаагүй. Энэ л их харамсалтай санагдаад байдаг юм.

Хэрвээ бөхөөр хичээллээгүй бол гэсэн бодол сонголт гарч ирж байсан уу?

Бөхөөр хичээллээгүй байсан бол яаж амьдрах байснаа ч төсөөлж чаддаггүй. Мянга мянган сонголт байсан ч бөхөө л сонгоно. Бөхөөсөө болиод өөр зүйлээр явна гэсэн бодол огт төрж байгаагүй.

Манай “Түмний нэг” цуврал ярилцлаганд орсонд баярлалаа. Ингээд төгсгөлд нь өөрт төрсөн мэдрэмжээ болон шинээр хичээллэж байгаа хүмүүст урам өгөх зөвлөгөө өгөөч?

Ярилцлагандаа оролцуулсанд баярлалаа. Спорт бол хамгийн том хүмүүжил, хүндэтгэл тэсвэр тэвчээр юм шүү. Тэр дундаа чөлөөт бөхийн спортыг сонгон хичээллэх гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд чөлөөт бөх бол хоргүй хар тамхи чи түүний сайхныг мэдэрч чадвал эргэлт буцалтгүйгээр шунан дурлах болно. Зорилгоо ухамсарлаад тууштай хөдөлмөрлөөрэй л гэж хэлье дээ. Амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт чинь байх болно.

Эцэст нь энэ их спортод бие сэтгэлээ зориулан хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа багш дасгалжуулагч тамирчиддаа амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе. Уулын бэлээс юуг харах билээ оргил өөд тэмүүлээд өг.

Х. Аззаяа

 

8 Сэтгэгдэл:

  1. Woowlda anian dvv vneheer bharhmaar yma mundag shvv ulam ih hicheegerei 😊❤️

  2. Ystoi mundg nztai shdee 💖

  3. Hamgiin mundagn I laav u

  4. Мундаг охин шүү тив дэлхийд нэрээ дуурсгасан мундаг тамирчин болоорой

  5. Wuadidi aliv unsey❤❤

  6. Hamgiin mundag shildeg ni😍🙆‍♀️

  7. Uneheer baharhmaar shuu mi naiz

  8. mundg nztai hunshuu nre amjilt

Сэтгэгдэл илгээх

Image 09
14

Монголын волейболын спортын түүхэнд өнгө нэмж яваа "Z" үеийн тамирчин

SportZ волейболын спортын дэд мастер, “Эрчим” клубийн тамирчин Б. Батсуурийн ярилцлагаар уншигчидтайгаа мэндчилж байна. 23 настай Z үеийн төлөөлөл, ирээдүйн дэлхийн тамирчин болох зорилго өвөртөлж яваа тэрээр их спортод хөл тавьсан дурсамж түүх хийгээд мэргэжлийн тамирчинд хүрэхэд нөлөөлөх бэлтгэл сургуулилтын хувийн арга туршлагаасаа хуваалцлаа.

Цааш үзэх