image

Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдөр ажиллана

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-нд иргэдээс нийт 396 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.41 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 53 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 35 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 128 буюу 32.3 хувийг машин ачилт, 93 буюу 24.2 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлж байна.

Энэ долоо хоногоос 18-аас дээш насныхныг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.

-Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдрүүдэд ажиллах уу?

-Амралтын өдрүүдэд дархлаажуулалтын цэгүүд ажиллана.

-Ямар бичиг баримттай очих вэ?

-Та иргэний үнэмлэхээ авч очно.

-Дархлаажуулалт хийлгэх дарааллын талаар мэдээлэл өгөхгүй юу?

 -Вакцин хийлгэхээр ирэхдээ дулаан хувцаслана.

- Дархлаажуулалтын цэгт очоод бүртгэлээ хийлгэнэ.

- Эрүүл мэндийн асуумж бөглөж, даралтаа үзүүлнэ. /Даралт ихэссэн тохиолдолд заавал даралтын эмээ ууж буулгасан байна./

- Вакцинаа хийлгэнэ.

- Вакцин хийлгэсний дараа 15-30 минут сууж биеийн байдлыг ажиглана.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 05
10

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй

"2021 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс зургаадугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Цааш үзэх
Image 05
10

БШУЯ 100 ХОНОГТ хийгдсэн онцлох ажлуудаа нэрлэж байна

Засгийн газар бүрдээд 100 хонож байна. Нэг улирлын хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны салбарт хийгдсэн онцлох ажлуудыг нэрлэж байна.

Цааш үзэх
Image 05
10

PCR шинжилгээтэй ч орон нутгаас зөвшөөрөлгүй бол нэвтрүүлэхгүй

Үндсэн харьяалалтай газар руу явж буй иргэдийн хүсэлтийг аймаг, орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабууд цахимаар хүлээн авч байна.

Цааш үзэх
Image 05
10

ӨНӨӨДӨР ВАКЦИН ХИЙЛГЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД | БАЙРШИЛ

Эдгээр цэгт 742 эмч, ажилтан ажиллаж, нийт 30.671 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.

Цааш үзэх