image

Микеланжило Бунонарроти “Ром хотын Сикстиний капелла сүмийн таазны зураг”

Сэргэн мандалтын үеийн аугаа зураач Микеланжило Бунонарроти бол дүрслэх урлагийн түүхэн дахь хамгийн гарамгай уран бүтээлч билээ. Хосгүй зураач, уран барилгач, уран барималч Микеланжило үзэгчдийн сэтгэлийг 400 жилийн турш бишрүүлсээр. Түүний төгс нандин бүтээлүүд нь Европын уран зураг, уран барилгын цаашдын хөгжилд асар их нөлөө үзүүлдэг. Тэрбээр бүхий л амьдралынхаа туршид сод авьяас билгээрээ гайхагдаж байсан бөгөөд хамба лам нар, хаад вангууд, төрийн удирдагчид зураг зуруулахаар, баримал хийлгэхээр өндөр шан харамж амлан урьдаг байжээ. Микеланжило амьдралынхаа хугацаанд олон хотод очиж, уран бүтээлээ туурвиж байсан ч, дийлэнх хэсгийг Ром, Флоренц хотуудад өнгөрөөжээ. 1508-1512 оны хооронд түүний зурсан Ром хотын Сикстиний Капелла сүмийн таазыг чимсэн ханын зураг нь урлагийн бүх цаг үеийн аугаа их ололт гэж тооцогдсоор байна.

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 05
05

Билгүүн номч Б.Ринчен абугайн 20 гаруйхан насны шүлгийн тэмдэглэл

Зөв гэж бодвол зүрхтэй бай. Үнэний төлөө үхэхээс бүү ай. Журам алдаж,нэр хугарснаас Зуу дахин үхсэн нь дээр бий.

Цааш үзэх
Image 05
03

"Илүү аз жаргалтай" гэж тодотгосон шинэ дүр төрхөөр Билли Айлиш VOGUE сэтгүүлд 👑

19 настай дэлхийн хэмжээний од тэрээр хөгжмийн ертөнцийн одуудын дунд түгээмэл дэлгэрсэн "sexy" дүр төрхийг бүтээх гэж хэзээ ч оролдож байгаагүй. Түүний өвөрмөц дүр төрх нь хэнийг ч дуурайгаагүйн дээр одоогоор дахин давтагдашгүй байгаа билээ.

Цааш үзэх