
АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээн дэх арга хэмжээнд МОНГОЛ хүү илтгэл тавина
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолын хүрээнд зохион байгуулагдах "Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолд" монгол хүү Сэргэлэнгийн Чингүүн илтгэл тавихаар болжээ. Уг арга хэмжээ нь нэгдүгээр сарын 17-нд товлогдсон байна.
С.Чингүүн нь АНУ-ын Никелодеон сувгийн All That шоуны залуу жүжигчин бөгөөд уг үйл ажиллагаанд оролцох урилга авсан тухайгаа албан ёсны сошиал хуудастаа хуваалцсан юм. https://www.facebook.com/chinguunsb
14 настай ч аль хэдийн "Nickelodeon talent"-ийн телевизийн сувагтай гэрээ хийж ажилласан авьяаслаг тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Nickelodeon, Time for Kids болон Time сэтгүүлийн хамтран зохион байгуулсан 2021 оны “Дэлхийн оны шилдэг хүүхэд шалгаруулах" (Kid of the year) телевизийн тусгай нэвтрүүлэгт шүүгчээр оролцсон.
БУСАД МЭДЭЭ

05
“Токио-2020” олимпийн наадмын эрхийн оноо олгох тэмцээн үргэлжилж байна
Энэ тэмцээнд манай улсаас 20 тамирчин Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммед, гавьяат тамирчин М.Бундмаа нарын удирдлагад хүч үзэх юм.
Цааш үзэх
05
Төрийн дээд шагнал хүртсэн соёл, урлагийн салбарынхан
Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган төрийн одон, медаль хүртээсэн юм. Үүнд:
Цааш үзэх
05
Нийгмийн даатгалын дэвтэр бүрэн цахимжлаа
Нийгмийн даатгалын дэвтэр цахим хэлбэрт шилжсэн нь дараах давуу талуудыг бий болгож байна.
Цааш үзэх
0 Сэтгэгдэл:
Сэтгэгдэл илгээх