image

Нийслэлээс гарах, орох хөдөлгөөнд тавигдах шаардлага

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэл хотоос гарах, орох хөдөлгөөнийг  Монгол Улсын Шадар сайдын тушаалаар баталсан  “Хот хоорондын зорчигч хөдөлгөөнийг зохион байгуулах тухай” түр журам, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/06 дугаар  захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулна. Үүнд:

1. Нийслэл хотоос гарах хөдөлгөөн:

Нийслэл хотоос аймаг, орон нутагт доорх зөвшөөрөгдсөн шалтгаанаар зорчигчид бүгд PCR шинжилгээний хариутай байна.

- Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, хүнс нийлүүлэх гэрээ, баримт/

- Шатахуун тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, шатахуун тээвэрлэгч компанийн гэрээ, баримт/

- Эм, эмнэлгийн хэрэгсэл /жолоочийн ажлын үнэмлэх, холбогдох зөвшөөрөл/

- Эрүүл мэндийн үйлчилгээ /эмчийн магадлагаа/

- Мал, амьтны өвс тэжээл тээвэрлэлтийн үйл ажиллагаа /холбогдох зөвшөөрөл/

- Орон нутаг руу чиглэсэн оршуулгын үйл ажиллагаанд оролцох /Улсын Онцгой комиссын Шуурхай штабт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ/

- Бусад шаардлага, нөхцлөөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зорчих хүсэлтийг хүлээж авахгүй бөгөөд зайлшгүй гэж үзвэл тухайн орон нутгийн Онцгой комисстой зөвшилцөнө.

2. Нийслэл хот руу орох хөдөлгөөн

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас зорчиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл PCR шинжилгээний хариутай нэвтэрнэ. Бусад аймаг, орон нутгаас ирэх иргэдийг эрүүл мэндийн асуумжаар нэвтрүүлнэ.

3. Нийслэлийн нутаг дэвсгэрт, шалган нэвтрүүлэх товчоодын гадна байршилтай

Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороонд амьдардаг болон үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн ажиллагсдын нотлох баримтыг үндэслэн PCR шинжилгээний хариу шаардахгүйгээр товчоогоор нэвтрүүлнэ. /Нотлох баримтад тухайн оршин суух нутаг дэвсгэрийн хаягтай иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар, ажлын үнэмлэх, бусад шаардлагатай баримт багтана./

Жич: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих иргэд иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 03
05

“Токио-2020” олимпийн наадмын эрхийн оноо олгох тэмцээн үргэлжилж байна

Энэ тэмцээнд манай улсаас 20 тамирчин Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммед, гавьяат тамирчин М.Бундмаа нарын удирдлагад хүч үзэх юм.

Цааш үзэх
Image 03
05

Төрийн дээд шагнал хүртсэн соёл, урлагийн салбарынхан

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган төрийн одон, медаль хүртээсэн юм. Үүнд:

Цааш үзэх
Image 03
05

Нийгмийн даатгалын дэвтэр бүрэн цахимжлаа

Нийгмийн даатгалын дэвтэр цахим хэлбэрт шилжсэн нь дараах давуу талуудыг бий болгож байна.

Цааш үзэх